Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, тус газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний дарга Ч.Оюунбаатар, эдийн засагч бөгөөд ахлах мэргэжилтэн Д. Сүрэндавга, Европын холбооны төслийн Монголын талын зөвлөх Р.Бумдарь нар Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан, Архангай аймгуудад 2014 оны 7 дугаар сарын 23-30-ны өдрүүдэд ажиллаа.
Энэхүү томилолтын зорилго нь Шинэчлэлийн засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” хөтөлбөрийн хүрээнд Стандартчилал, хэмжил зүйн салбарт авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хөдөө орон нутаг дахь хэрэгжилт, түүнийг хангахад тулгарч буй саад бэрхшээл, цаашид авах арга хэмжээг тодорхойлоход оршиж байв.
Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга ажиллах хугацаандаа хөдөө орон нутгийн СХХ-ийн удирдлага, хамт олонд салбарын хууль, дээд газрын болон газрын даргын тушаал шийдвэрийн хэрэгжилт, Монгол Улсын стандартчлалын тогтолцоог боловсронгуй болгох Европын холбооны төслийг орон нутагт хэрхэн хэрэгжүүлэх,хэлтсийн дарга нарын манлайлал, хариуцлага, орон тоо, бүтэц зохион байгуулалт, төсөв, төлөвлөгөө, хөрөнгө оруулалт, түүний зарцуулалт, ажлын байр, эталон тоног төхөөрөмжийн хангамж, ашиглалт, салбарын хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэгжүүлэхэд орон нутагт тулгарч буй асуудал, газрын даргын шийдвэрлэж болох тулгамдсан асуудлаар харилцан мэдээлэл, санал солилцож зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох үүрэг даалгаварыг өгч ажиллаа.

Стандартчилал, хэмжилзүйн хэлтсүүд орон байр шинээр бариулах, засвар хийлгэх, автомашины парк шинэчлэх, шинээр эталон хэмжих хэрэгсэл худалдан авч ажил үйлчилгээгээ өргөтгөх зэрэг өөр өөрийн гэсэн шийдвэрлэх онцлог асуудал байхын зэрэгцээ төсөв санхүүгийн байдал, ялангуяа хөдөө орон нутагт ажиллах томилолтын зардал хүрэлцдэггүй, орон нутгаас ирж СХЗГ-т мэргэшлийн сургалтанд хамрагдахад зардал өндөр, стандартын үнэ буурсантай холбогдон бичиг хэргийн зардал өссөн, автомашины урсгал засварын төсөв хүрэлцдэггүйгээс шалтгаалан технологийн машин хурдан эвдэрдэг зэрэг нийтлэг тулгамдаж буй асуудлаа танилцуулж байлаа.
Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын зүгээс бүтэц, зохионбайгуулалтыгболовсронгуйболгох, чигүүргийндавхардлыгарилгах, төрийналбанхаагчдыноронтоогнэмэгдүүлэхгүй байх, зардалхэмнэх,төсөвт тусгах хөрөнгө оруулалтын саналыг тодорхой үндэслэлтэй гаргах, удирдлагын манлайллыг байнга хангаж ажиллах, үйл ажиллагаа, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын цар хүрээг өргөтгөх, шинээр худалдан авахэталон хэмжих хэрэгслийн өртөг болон шинээр баталгаажуулалтад хамрагдах хэмжих хэрэгсэл хоорондын эдийн засгийн үр ашгийг сайн тооцож байх зэрэгчиглэлээр зөвлөмж өгөв.
Өвөрхангай, Ховд, Завхан, Баянхонгор зэрэг аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтсүүд Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргатай нягт хамтран ажиллажзарим хэмжлийн төрлийн эталон, техникийн баазаа нэмэгдүүлсэн, ажлын байраа засварласан, бусад агентлагуудтай хамтран үйл ажиллагаагаа сурталчлан амжилттай ажиллаж буйг онцлон тэмдэглэсэн байна.
Стандартчилал, хэмжил зүйн газрын орон нутгийн удирдлагуудад Монгол Улсын Засгийн “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн ажиллахыг үүрэг болгосон байна.
Дээрх аймгуудаас санал болгосон зарим асуудлуудыг салбарын 2015 оны төсвийн саналд нэмж тусгах боломжийг судлах, эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд шийдвэрлэсэн стандартыг хүртээмжтэй болгох зорилгоор стандартын үнийг бууруулсантай холбогдуулан орон нутагт стандарт түгээх, сурталчлах ажлын үр дүнг тайлагнах,төв байгууллагын зүгээс орон нутгийн хэлтсүүдэд үзүүлж байгаа зарим ажил, үйлчилгээний төлбөрийн хэмжээг бууруулах, мэргэшлийн сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулахзэрэг ажлыг СХЗГ-ын зүгээс авч хэрэгжүүлэн тодорхой шийдвэр гаргахаар тохиролцсон байна.