Агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгана

Нийслэлийн прокурорын газраас олны анхаарлыг татаж байгаа, өнөөгийн нийгэмд хурцаар тавигдаж байгаа гол асуудал болох агаарын бохирдол буурахгүй ихсэж байгаа байдал, агаарын бохирдлыг бууруулах, түүнтэй тэмцэхтэй холбоотойгоор гарч байгаа мэдээ, мэдээлэл, нийтлэлүүдийг судлан танилцжээ. Улмаар "...агаар мандал...-г хордуулсан,бусад хэлбэрээр экологийн тогтолцоог алдагдуулсан...” "...агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт нь хуульд нийцэж байгаа эсэх...” байдалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. Мөн уг хэрэгт Улсын Ерөнхий Прокурорын газраас Цагдаагийн Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар шийдвэрлэжээ.

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулах гол зорилго нь агаарын бохирдол үүсгэж байгаа хүчин зүйл, агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн тодорхой арга хэмжээ авах үүрэг бүхий байгууллага, албан тушаалтнуудаас Агаарын тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа эсэхийг шалгахад чиглэх юм байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-12-13 06:10:42
    Хотын өрх бүрийн яндан эсвэл хүн амын татвар буй болго эндээс цугласан мөнгөөр арга хэмжээ ав өгөхгүй нь хөдөө нүү би эрүүл явмаар байна
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах