Сайдын зөвлөлийн хуралдаан боллоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн “Сайдын зөвлөлийн хуралдаан” өнөөдөр болж 7 асуудал хэлэлцэж, 4 асуудлыг батлахыг дэмжих санал гаргалаа. Зөвлөлийн хуралдааныг  ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг даргалж, зөвлөлийн гишүүн ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле болон ЗГХЭГ-ын ахлах референт Э.Сумъяа, Хустайн байгалийн цогцолборт газрын УЗГишүүн Ц.Өөлд, Үйлдвэр, хөрөнгө оруулалтын судалгаа хөгжлийн төвийн захирал Д.Бадарч, ШУТИС-ын Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, ХААИС-ын ректор Т.Хэрүүга, Монголын мал зүйч үржүүлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Д.Самданжамц нар оролцлоо.

 

 

Сайдын зөвлөлийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.

Үүнд:

  • “Үйлдвэржилт 21:100 үндэсний хөтөлбөр”-ийн төсөл
  • “Ноолуур үндэсний хөтөлбөр”-ийн төсөл
  • Органик хүнсний тухай хуулийг дагалдаж гарах журам, аргачлал, хэрэглэх бодисын жагсаалтын төсөл
  • Хөвсгөл аймагт үржүүлж байгаа “Эрчмийн хар” омгийн ямааны үржил селекцийн ажилд хянан магадалгаа хийсэн ажлын дүн
  • Баянхонгор аймагт үржүүлж байгаа “Ламын гэгээний улаан” тэмээний үржил селекцийн ажилд хянан магадалгаа хийсэн ажлын дүн
  • Ховд аймагт үржүүлж байгаа “Сутай” омгийн хонины үржил селекцийн ажилд хянан магадалгаа хийсэн ажлын дүн
  • Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд үржүүлж байгаа мах-өөх-бүдүүвтэр ноосны чиглэлийн омгийн хонины үржил селекцийн ажилд хянан магадалгаа хийсэн ажлын дүнг хэлэлцсэн юм.

Сайдын зөвлөлийн хуралдаанаар Хөвсгөл аймагт үржүүлж байгаа ноолуурын чиглэлийн “Эрчмийн хар” ямаа,  мөн аймагт үржүүлж байгаа мах-өөх-бүдүүвтэр ноосны чиглэлийн “Цагаан-Уул” хонь, Ховд аймагт үржүүлж байгаа мах-өөх-бүдүүвтэр ноосны чиглэлийн “Сутай” хонийг үүлдрээр, Баянхонгор аймагт үржүүлж байгаа сүү-ноосны чиглэлийн “Ламын гэгээний улаан” тэмээг үржлийн хэсгээр тус тус батлуулах  санал оруулсныг дэмжих шийдвэр гарлаа. Үүний үр дүнд Монгол Улсад бие дааж баталгаажсан үүлдэр, омгийн мал 47 болж байгаа юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.