Иргэд Үндсэн хуулийг ингэж өөрчлөх хүсэлтэй байна
УИХ-ын Тамгын газраас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг улс орон нутгийн хэмжээнд олон нийтээр хэлэлцүүлсэн үр дүнгийн тайланг өнөөдөр (2017.12.13)  Төрийн байгуулалтын байнгын хороонд хүлээлгэж өгөв.

Улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулсан хэлэлцүүлгээр нийт 327375 саналын хуудсаар санал авсан бөгөөд аймгуудаас 143894, нийслэлээс 116527, “Монголшуудан” ХХК-иар 63638, хөдөлгөөнт төхөөрөмжид суурилсан программ хангамжаар 3191, цахим хуудсаар 125 саналын хуудас хүлээн авч цахим мэдээлэлд оруулжээ. Мөн санал өгсөн иргэдийг насны ангиллаар авч үзвэл 32,2 хувь нь 18-35 насны залуучууд, 19,8 хувь нь 36-45 насны, 16,1 хувь нь 46-55 насны иргэд байна.

Монгол Улсын сонгуулийн насны иргэдийн бараг дөрөвний нэг нь хамрагдаж оролцсон энэ томоохон хэлэлцүүлэг нь шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойших хугацаанд анх удаа зохион байгуулагдсан чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Иймээс энэхүү хэлэлцүүлгийн материалууд нь цаашид Үндсэн хуулийн судалгааны бас нэг гол судлагдахуун болно гэдэгт итгэж байна гээд хэлэлцүүлгийн үр дүнгийн тайланг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Зөвлөлдөх зөвлөлийн дарга, Байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч нарт гардуулж өгөв.

Дараа нь Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан улс орон нутгийн хэмжээнд зохион байгуулагдсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгээр төсөлд тусгагдсан үндсэн 6 бүлэг, 20 орчим асуудлын үр дүнгийн талаар товч танилцуулсан юм.  

Улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулсан хэлэлцүүлгээр нийт 327375 саналын хуудсаар иргэд саналаа өгсөн агаад төслийн I бүлэгт тусгагдсан 7 асуудлаас 1.1.“Сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох” гэсэн хэсэгт 274708 иргэд санал өгснөөс 206092 нь буюу 75,0 хувь нь,  1.2.“Тухайн жилийн улсын төсвийн төсөлд зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох” гэсэн хэсэгт 280170 иргэд санал өгснөөс 201843 нь буюу 72,0 хувь нь, 1.3.”Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргах эрхийг нарийвчлах” гэсэн хэсэгт 273890 иргэд саналаа өгснөөс 186767 нь буюу 68,1 хувь нь, 1.4.”Төрийн хяналтын байгууллагын тухай” гэсэн хэсэгт 261770 иргэд санал өгснөөс 181278 нь буюу 69,2 хувь нь, 1.5.”Хянан шалгах түр хороо байгуулж болох тухай Үндсэн хуульд нэмж тусгах” гэсэн хэсэгт 263389 иргэд санал өгснөөс 180504 нь буюу 68,5 хувь нь, 1.6.”Ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75-аас доошгүй ажлын өдөр болгох” гэсэн хэсэгт 261625 иргэд санал өгснөөс 185666 нь буюу 70,9 хувь нь, 1.7.”Хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хуулийг эцэслэн батлах” гэсэн хэсэгт 266731 иргэд  санал өгснөөс  176314 нь буюу 66,1 хувь нь тус тус дэмжжээ.

Мөн төслийн II бүлэгт тусгагдсан хоёр заалтаас 2.1.”Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах” гэсэн хэсэгт 280890 иргэд санал өгснөөс 150237 нь буюу 53,4 хувь нь дэмжсэн бол 2.2.”Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх эрхийг хасах” гэсэн хэсэгт 288829 иргэд санал өгснөөс 146645 нь буюу 50,7 хувь нь  дэмжээгүй байна.

Төслийн III бүлэгт тусгагдсан заалтуудаас 3.1.”Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаарлах” гэсэн хэсэгт 270672 иргэд санал өгснөөс  163953 нь буюу 60,5 хувь нь, 3.2.”Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх /Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах/” гэсэн хэсэгт 278064 иргэд санал өгснөөс 180427 нь буюу 64,8 хувь нь,  3.3.”Засгийн газрын үндсэн чиг үүргийн 5 яамыг Үндсэн хуульд нэрлэх заах, Ерөнхий сайд 7 хүртэл яамыг нэмж байгуулах саналыг Улсын Их Хуралд оруулах” гэсэн хэсэгт 276417 иргэд санал өгснөөс 164241 нь буюу 59,4 хувь нь тус тус дэмжжээ.
  
Төслийн IV бүлэгт тусгагдсан дөрвөн заалтаас 4.1.”Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх” гэсэн хэсэгт 276416 иргэд санал өгснөөс 216218 нь буюу 78,2 хувь нь, 4.2.“Төрийн албаны төв байгууллагын хараат бус байдал, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтоох” гэсэн хэсэгт 279929 иргэд санал өгснөөс 217492 нь буюу 77,6 хувь нь,  4.3.“Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглох” гэсэн хэсэгт 286212 иргэд санал өгснөөс 216196 нь буюу 75,5 хувь нь дэмжсэн байна.

Мөн төслийн V бүлэгт тусгагдсан заалтуудаас 5.1.“Шүүхийн ерөнхий зөвлөл арван нэгэн гишүүнээс бүрдэхээр Үндсэн хуульд заах” гэсэн хэсэгт 267096 иргэд санал өгснөөс 191262 нь буюу 71,6 хувь нь, 5.2.”Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулж дэмжсэнийг, бусад шүүхийн шүүгчийг томилохоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосныг Ерөнхийлөгч батламжлах” гэсэн хэсэгт 276217 иргэд санал өгснөөс 197434 нь буюу 71,4 хувь нь, 5.3.”Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр, Монгол Улсын гучин нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилох” гэсэн хэсэгт 277301 иргэд санал өгснөөс 193031 нь буюу 69,9 хувь нь дэмжжээ.

Түүнчлэн төслийн VI бүлгийн хоёр заалтаас 6.1.“Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хотод /орон нутгийн харьяалалтай/, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдахаар Үндсэн хуульд бэхжүүлэх” гэсэн хэсэгт 273388 иргэд санал өгснөөс 180333 нь буюу 65,9 хувь нь, 6.2.“Баг, тосгон, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүрэг, хотын Засаг дарга шууд томилох” гэсэн хэсэгт 290023 иргэд санал өгснөөс 154687 нь буюу 53,3 хувь нь дэмжжээ. Харин төслийн “Төсөлд дурдагдаагүй” гэсэн хэсэгт 81095 саналын хуудсаар хуулийн төсөлд дурдагдаагүйгээс өөр саналууд ирүүлсэн талаар Байнгын хорооны дарга товч танилцуулсан юм.

Мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг яам, агентлагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, улс төрийн намуудын хүрээнд зохион байгуулагдаж, саналуудаа ирүүлсэн байна. 
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-12-14 05:46:03
    Лүндээ тэтгэвэртээ гарч хонио хариул захиалгаар хуцахгүй шүү
    202.9.42.188
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2017-12-14 04:50:45
    Lvndee ubgun bitgii hudlaa ard tvmnii net bariad bai
    66.181.161.21
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2017-12-14 03:07:06
    Хэзээ ямар санал авсан юм ард түмнийг сайн хамруулах хэрэгтэй ш дээ бүх компаниудаар явж ажиллаж байгаа хүнээс санал авах тэгж байж ард иргэдийн санал гэж ярих...
    202.21.100.122
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-12-13 15:27:05
    Бурхан минь монголын бүх ард түмэн хүсэж байгаа тул намайг хэмжээлшгүй эрхт үе дажсан Монголын хаан болгож хайрла,монголын бүх ард түмэн хүсэж байна.
    66.181.178.65
    Мэдэгдсэн Хариулах
  • хорвоо бөөрөнхий 2017-12-13 15:04:33
    дараагийн ээлжинд МАНын ерөнхийлөгч сонгогдоно. зөв зөв.
    122.201.22.61
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-12-13 14:19:51
    Худлаа судалгаа 2 танхимтай хуралтай болхыг ард иргэд хүсэж байгаа шүү
    202.9.40.181
    Мэдэгдсэн Хариулах
  • Aaa 2017-12-13 14:19:24
    Ene haaguur yavsan sanal ve? Bi medeechgui yum baina sudalgaag yamar baiguulgaas yaj yavuulsan, oroltsson humuus ni yag toloolol bolj chadah heseg ergelzeetei ...
    103.26.194.96
    Мэдэгдсэн Хариулах
  • Олоогүй 2017-12-13 13:29:03
    Худалдагдсан сайт тв мөнгө хараад юуг ч мушгин гуйвуулна оллоо.мн. бас ямар олигархын мөнгө бөгсрүүгээ чихүүлчих вэ
    66.181.160.97
    Мэдэгдсэн Хариулах
  • amgaa 2017-12-13 13:28:35
    2ulsiin irgen baij boloh huulitai bolj Delhiin Mongol chuudiig tataj chadval,Mongol d ashigtai
    208.54.35.223
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-12-13 12:55:03
    Ene odoo Man bolimoor yumaa. EORNHIILOGCHIIN ereh uuregruu ichguur sonjuurgui haldaj bdag. MANIIN geshuud Naad hudlaa san lichen ogson bj taaran. Harinćh ...
    66.181.179.39
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-12-13 08:56:20
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах