УИХ дахь МАН-ын бүлгээс уриалга гаргажээ

УИХ дахь МАН-ын бүлгээс сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдалд тодорхой дүгнэлт хийн уриалга гаргажээ.

 Уриалгад, Улс орны нийгэм, эдийн засаг амаргүй байгаа энэ үед эдийн засгийн голлох түншлэгч хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн өндөр, дээд хэмжээний айлчлал болох гэж байгаа нь улс төрийн хувьд ихээхэн ач холбогдолтой, улс орны эдийн засгийг сэргээх, гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үр өгөөжтэй цөөнгүй шийдвэрүүд гаргах түүхэн боломжийг олгох юм. 

БНХАУ-ын дарга Ши Жинпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалд Монгол Ардын Нам ихээхэн ач холбогдол өгч, Монгол Улсад, Монголын ард түмэнд үр ашигтай, хөрш орнуудын харилцааг шинэ түвшинд гаргасан үр дүнтэй айлчлал болно гэдэгт итгэж байгаа билээ.

Монгол Ардын Нам улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхны төлөө ямагт нэгэн үзүүрт сэтгэлээр хандаж ирсний хувьд хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлалыг чухалчлан үзэж, хувийн болон нам, бүлэглэлийн эрх ашгаас илүүтэйгээр улс үндэстнийхээ эрх ашгийг эрхэмлэн дор бүрнээ эв нэгдэлтэй байхыг улс төрийн бүхий л намууд, төрийн бус байгууллагуудад уриалж байна.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, гадаад бодлогын асуудлуудаар улс төрийн бүхий л намууд нэгдмэл байж, улс эх орныхоо эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьж ажиллана гэдэгт итгэж байна.

Улс орны эдийн засгийг сэргээх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төслүүд дээр хамтран ажиллах асуудлыг улс эх орны эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэх бололцоотой, үр өгөөжтэй түүхэн айлчлал гэж Монгол Ардын Нам үзэж байна. Хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлалын үеэр хэлэлцэх эдийн засгийн асуудлуудыг ил тод, нээлттэй байдлаар шийдвэрлэх ёстойг онцлон тэмдэглэ гэжээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • очир 2014-08-17 11:18:37
    улс оронд хэрэгтэй зүйлийн талаар ярьж байхад намчирхаад тэнэгтээд байдгаа болих болоогүй юу. Өнөөдөр эдийн засаг маш муу болоод байгааг мэдсээр байж дэмийрэх хэрэггүй шүү дээ. Хоёр хөршийгөө зөв дүгнэж харилцан ашигтай хамтийн ажиллагаа хийгээсэй гэж хүс
    202.179.22.64
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-08-17 03:00:34
    МАН МАХН ы 70 жил хийгээгүй ажлыг АН хийхээр шээс нь гоожих гээд аймаар Чимэдцэрэн мэтийн хүмүүс 14 тэрбум идээд байхаар тэд яаж замаа хийх вэ дээ харин АН зээлээд ч болтугай хийж бга нь сайн бна зөв
    202.21.106.170
    Мэдэгдсэн Хариулах
    • muu baas mini 2014-08-18 02:00:33
      bitgii shaa muu banid mini man namiin ved uls oron engej doosho orj bgaagvi yum shvv odoo haralda ymar baigaag uchiraa medehgvi cham shig muu baasnuud engej tenegtej baidag bhgui yu muu shees mini AN giin sheesnvvd
      202.179.31.242
      Мэдэгдсэн Хариулах
  • ккк 2014-08-17 02:15:04
    МАН-ы муусайн авилгачууд. Т1тдэг байна штээ
    27.123.213.129
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-08-16 05:33:28
    humsaa nuusan muurnuud tui choort!!!
    112.72.13.238
    Мэдэгдсэн Хариулах
  • mongolO 2014-08-16 00:14:27
    jinxene xugiin amitad!!!!
    182.160.1.136
    Мэдэгдсэн Хариулах
  • Мөнхдорж 2014-08-15 14:18:58
    МАН аргагүй л нэг улс төрийн соёлтой, тулхтай, одоо байгаа хэд дотроо арай дөнгүүр нь гэдэг нь ингээд мэдэгдэж байна даа.
    112.72.13.11
    Мэдэгдсэн Хариулах