“Болор цом”-ын тэргүүн шүлэг: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ
МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиодог яруу найргийн "Болор цом” наадам өчигдөр Говь-Алтай аймагт болж өндөрлөлөө. 

Наадмын хоёрын даваанд 32 яруу найрагч өрсөлдсөнөөс "Болор цом”-ын эзнээр Ховд аймгийн Дуут сумын уугуул яруу найрагч  Мөнгөнхүүгийн Отгонбаяр тодорсон юм. Харин хоёрдугаар байрт Х.Нямхишиг, гутгаар байрт О.Цэнд-Аюуш, дөрөв, тавд Б.Ганхүрэл, Д.Одгэрэлнар шалгарсан.

Ингээд тэргүүн байрт шалгарсан найрагчийн шүлгийг хүргэе.
 

ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ

 

Ижийдээ нас гуйлаа

Зэрлэг улаан сарнаас

Зэлүүд сансрын од бүхнээс

Зэрэглээ бүжсэн хаврын цэнхэр өдрүүдээс

Зэлмэ, Сүбээдэй дээдсийн алтан сүнснээс

Шид идийн орчлонгийн нүд чихгүй бурхнаас

Шилийн уулын чимэг  Алиа хонгор эзнээс

Шийтгэл нүглийг минь дэнслэх  Эрлэг номун хаанаас

Шимийн архинд дуртай малчин айлын онгоноос

Хөхрөгчийн зулайд эрхлэх хөхөл цагаан үүлнээс

Хөл нүцгэн туучиж өссөн дуучин ялдам горхиноос

Хүсээгүй үедээ гамгүй тараасан залуу насныхаа алдаанаас

Хүссэн цагтаа жаргаж явсан зугаа цэнгэлт мөчүүдээс

Ижийдээ нас гуйлаа

Ижийдээ би нас гуйлаа

Амар мэнд эрэх энгийн сайхан ерөөлнөөс

Алтан дэлхийг хайрлах энгүүн сайхан сэтгэлтнээс

Уйлсан нулимсны дусал, дуулсан дууныхаа нугалаанаас

Уйтгарлан гуниглагч хүмүний зүрхний цохилт бүрээс

Амраглан дурлагч гоо уулнаасаа

Рашаанд усанд нь амьдрагч хөх хулганаас

Өвгөдийг минь тавьсан үрчлээт хүрэн энгэрээс

Өнөөдрийг надад өгсөн тэнгэрт буй эцгээсээ

Ижийдээ нас гуйлаа

Яруу найрагч М.Отгонбаяр ээжийн хамт


Ижийдээ би нас гуйлаа

Хөгшин ижийдээ уйлан хайлан нас гуйлаа чиг

Хөлөрсөн зоос шиг харанхуй орчлонгийн юм бүхэн таг дуугуй

Хөөгдсөн гөрөөс шиг цаг хугацаа улам улмаар хурдлан довтолж

Хөвүүн насны минь гэнэн нүд сэтгэл дотроос дуугүй ширтнэм

Сайхан залуу ээждээ эрхэлж өссөн тэр л нас минь

Сансарын орон зайн юм бүхэнд үлдсэн байнам

Ижий таны минь ургуулсан энэ бие сэтгэл

Элээж дуусгаж чадахгүй ч байж мэдэх сүнс минь

Таны амлуулсан сүү мөр бүхэнд нь шингэсэн шүлэг минь үлдвэл

Та минь хүүтэйгээ цуг энэ ертөнцөд үүрд байх нь дээ ээж ээ

Дуугүй эрх хонгор тэр л насны минь аз жаргал

Дурсамжийн цэцэрлэгт бороо оруулсан уянгийн бодол болон үлдэх нь байна

Таны зааж өгсөн яруухан дуунууд, хүүгээ хайрладаг эх хэл тань

Тархи болоод зүрхэнд минь гэрэлтсээр л байна ээж минь,

Хувь тавилангийн болор эрхийг хутгаар огтолж болохгүй ч

Хувилгаан хөх тэнгэрийг хүний хүү эрхшээхгүй ч

Ганцаар ирсэн орчлонгоос гараад явчихаж болдоггүй ч

Газрын гаваар орсон ч нэр минь, үр минь үлдэх орчлон гэвчиг

Ижийд минь нас хайрлаач

Ирэх жилүүдийн миний аз жаргалыг оронд нь аваач

Зэрлэг улаан сарны дуугүй хаакираанд чихээ таглан суугаад

Зэлүүд ууланд цор ганцаар сууж ижийдээ нас гуйнам би... 


Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-12-31 02:18:18
    Zochid mini ta nar bivhij chadahgvigees hoish zohiolchiin yund ataarhnam
  • Эншигч 2017-12-20 12:44:03
    Болор цомын түүхэнд нэг гайгүй шүлэг гарч ирэхгүйн л дээ. Яана даа, монголын яруу найраг. Одоо Явуу, Пүдо, Нямдорж, Лхагвасүрэн, Нямсүрэнгийн зарим шүлэг шиг......
  • od 2017-12-18 08:20:49
    muu shvleg b.a
    • Вааав үнхээр гоё шүлэг байна таниас амин 2017-12-18 14:08:00
      Ваав үнэхээр гоё шүлэг бна
  • Zerleg ylaan sar byyhgyi bna?neg bol ter 2017-12-16 09:24:14
    Yamar yr myytai bohir zyirleltei yum be?zerleg ylaan sar gej baih yy?ene ni zohiogchiin hel bolobch zyirlel ni bidnii nydend sar gej tysahgyi bolj hyyhedyydiin ...
  • Зочин 2017-12-16 07:28:40
    Ойлгосонгүй. Ямар ч ойлгомжгүй, логик алга даа. Болор цом "МУЛГУУ" цом боджээ. Бохор цом- д Амжилт рүсээд хэрэггүй дээ...
  • Bayar 2017-12-16 05:29:25
    Haakiraan gej yu bilee? Goy shuleg bol share hiie gesen bish bna aa.
  • Яруу найрагч 2017-12-16 05:16:40
    Өнгөрсөн жил бас нэг хэнч шүлэг гэж ойлгохооргүй хачин юм бичсэн нөхөр наад балар цомыг чинь аваа биздээ. Бас л хүмүүс хэлэх үгээ олж ядацгаагаад байсан шүүдээ....
  • к 2017-12-16 04:08:53
    сэдэв нь их гоё бна гэвч агуулга нь ёстой утгагүй болж. ямар сонин зүйлүүдээс ээждээ нас гуйгаад байнаа. Тэгээд ер нь утга бнуу
  • Яруу найрагч 2017-12-16 03:41:50
    Малуудаа яагаад сэтгэгдэл устгаад байгаа юм бэ??? Ичиж үхлээ юу???
  • Яруу найрагч 2017-12-16 03:19:28
    1. Шимийн архинд дуртай малчин айлын онгон??? 2. Хөхөл цагаан үүл ???? 3. Рашаан усанд амьдрагч хөх хулгана???/Хөх хулгана усны амьтан болж байна уу???/
  • Яруу найрагч 2017-12-16 02:53:36
    Энэ одоо тэгээд шүлэг юм уу?? аан Муухан найруулагтай 5-р ангийн хүүхдийн зохион бичлэг шиг л бичсэн болчихоод болор цомийн эзэн болсон хэрэг үү??? ха ха ха