Төрийн соёрхолт зохиолч Ч.Лодойдамбын хүрэл хөшөөг босголоо
XX зууны Монголын томоохон сэхээтэн Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ой 2017 онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд Говь-Алтай аймгийн хоёрдугаар дугаар сургуулийн өмнөх талбайд эрдэмтэн зохиолчийн хүрэл хөшөөг босгосон байна. 

Чадраабалын Лодойдамба Төрийн хошой шагналт (1917-1970) нь Монголын зохиолч байв. Тэрээр 1917 онд Говь-Алтай аймагт төржээ. Бага наснаасаа сургууль соёлын мөр хөөж, 1954 онд МУИС төгсөж, улмаар ЗХУлсад аспирантурт суралцан урлаг судлалын ухааны дэд эрдэмтэний зэрэг хамгаалжээ. Уран бүтээлээ 1940 оноос эхэлж «Алтайд», «Тунгалаг тамир» роман, «Манай сургуулийнхан» тууж, «Малгайтай чоно», «Солонго», «Дусал нулимс юу гэж хэлсэн бол» зэрэг олон арван шилдэг өгүүллэг бичсэний гадна «Гарын таван хуруу», «Өөрийн замаар», «Итгэж болно» драмын жүжиг, «Энэ хүүхнүүд үү» кино зохиол бичжээ.

Зохиолчийн «Тунгалаг тамир» «Алтайд» роман орос, чех, румын, болгар, вьетнам, солонгос, япон зэрэг хэлнээ хэвлэгджээ.Ч. Лодойдамба БНМАУ-ын Төрийн шагналыг 1954 онд «Алтайд» роман болон «Манай сургуулийнхан» туужаар, 1971 онд «Тунгалаг тамир» романаар хоёр удаа хүртсэн юм. Лодойдамбын Тунгалаг Тамир романы (1970-1973) кино хувилбар гарахад киноны найруулагч Равжаагийн Доржпалам их нэр хүндтэй болсон байна.

Эхнэр Ч.Долгорсүрэн нь Монгол Улсын ардын жүжигчин юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ganbaa 2017-12-18 02:50:49
    Монголын зохиолч байсан... ч гэх шиг. Доржпалам их нэр хүндтэй болсон.... ч гэх шиг
  • Баатар 2017-12-17 16:01:03
    50, 60, 70 - аад оны хүүхдүүд энэ хүний зохиолоор хүмүүжиж хүний дайтай хүн болцгоосон юм. Тэрээр Тайшир сумын нутаг " Янчилын ам" гэдэг газар мэндэлсэн билэ...
  • зочин 2017-12-17 07:13:13
    Энэ гайхамшигт хүний зохиолыг уншиж эхэлсэн л бол номоо хааж чаддаггүй уншдаг байж билээ. Бидний үеийнхэн энэ л алдарт зохиолуудаар нь хүн болсон гэж боддог