Баруун дөрвөн зам орчимд агаарын бохирдол хамгийн их байна
Агаарын чанарын албанаас гаргасан мэдээгээр өнөөдөр 08.30 цагийн байдлаар Баруун дөрвөн зам орчимд агаарын бохирдол хамгийн их буюу АЧИ 501-ээс дээш байна.

Харин Толгойт, Бөхийн өргөө, Монгол газар орчимд агаар дунд зэргийн бохирдолтой байгаа бол Нисэх, Амгалан, Мишээл экспо, 100 айл, Баянхошуу орчимд бага зэргийн бохирдолтой гэж гарчээ.

Агаарын чанарын түвшин 501 ба түүнээс дээш байгаа бол маш их бохирдолтой бөгөөд удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ.

Индекс 101-250-тай буюу агаар бага зэргийн бохирдолтой бөгөөд хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртдөг байна.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.