Хөшигийн хөндийн нисэх буудалд шалгалтын нислэг үйлдэв

Хөшигийн хөндийд шинээр баригдаж буй олон улсын нисэх буудалд суурилуулсан NORMARC 7000B загварын хэрэглэлээр буулт үйлдэх систем, LDB-103 загварын зай хэмжих төхөөрөмжийг хүлээн авах шалгалтын нислэг үйлджээ.

ИНЕГ-ын Нислэгийн журам боловсруулалтын албаны Шалгалтын нислэгийн баг гүйцэтгэсэн энэхүү шалгалтын нислэг нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын шаардлагуудын хүрээнд хийгдсэн байна.

Тус нислэгийг гүйцэтгэхэд “Геосан” ХХК-ийн Cessna 208 агаарын хөлөг, нисгэх бүрэлдэхүүн болон техникийн ажилтнууд, “INDRA NAVIA AS” компанийн багшлагч инженер, ИНЕГ-ын Техникийн хангалт, навигацийн үйлчилгээний албаны Навигацийн хэсгийн инженерүүд хамтран ажиллажээ.

Шалгалтын нислэг хийгдсэнээр хэрэглэлээр буулт үйлдэх “ILS” систем, зай хэмжих “DME” төхөөрөмжүүдийг ашиглан агаарын хөлгүүд тус нисэх буудалд аюулгүй буулт үйлдэх боломжтой болж байгаа юм. Түүнчлэн тус нисэх буудалд зориулан шинээр зохиосон хэрэглэлийн нислэгийн журмуудыг нислэгээр шалгах дараагийн ажлуудыг хийж гүйцэтгэх боломж бүрдэж буй аж.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ааа 2017-12-19 18:10:34
    Ямар аймаар нэртэй буудал вэ? Хөшигийн хөндий гэж хуучин цагт бол сүнстэй хөндийг хэлдэг байсан биздээ?