Осолдсон Монгол хүүхдүүдийг эмнэлэгт хүргэжээ

Боксын спортоор хичээллэдэг Монголын өсвөрийн тамирчид ОХУ-д осолдсон байна. РИА “Новости” агентлагийн мэдээлснээр хүүхдүүдийг тээвэрлэж явсан автобус Улан-Үдээс Хиагт орох замд жижиг оврын автомашинтай мөргөлдсөн гэж тус бүс нутгийн онцгой байдлын албанаас мэдэгджээ.

Тамирчдыг тээвэрлэж явсан автобусанд 15 хүн байснаас 12 нь Монгол хүүхэд байсан. Зорчиж явсан дөрвөн хүүхэд хөнгөн гэмтэл авч, жижиг оврын автомашинд байсан зорчигч эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан гэж эх сурвалж мэдээлсэн байна.

Одоогийн байдлаар хүүхдүүд эмнэлэгт эмчлүүлж байгаа ажээ. Буриадын Дотоод хэрпгийн яамны эх сурвалжийн мэдээлснээр осолдсон автобус болон автомашины жолооч гэмтэл авсан ч эмчлүүлэхээс татгалзсан. Осолдсон хүүхдүүд ямар шугамаар, ямар тэмцээнд аль клубээс, ямар сургуульд харъяалагддаг зэрэг нь тодорхойгүй байна.


Зууны мэдээ
М.Баасандэлгэр

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • z 2017-12-24 12:17:10
    Yaj hongon gemttdgiin sdaa. Morgoldson mashiniih ni uls uhcheed bhad morguulsen mashiniih ni humuus zugeer bj bdgiimu sdaa mini
  • Ard 2017-12-21 14:47:33
    Hymdhan temtseenees bolj amia aldahaa boli
  • zochin 2017-12-20 03:26:32
    gadaad dotoodod temtseend oroltsoj baigaa huuhed zaluuchudiin ami nasiig hamgaalj tusgai hamgaalatiin duut teregtei yavuulj baimaar yum
  • иргэн  2017-12-20 02:22:36
    цөөхөн хэдэн монголчуудаа цаг бусаар алсаар байгаад дуусах юм байна л даа 76 ухнаа