НИТХ-ын дарга С.Амарсайхан КОСПО консорциумийн төлөөлөгчидтэй уулзав

НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр БНСУ-ын КОСПО консорциумийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус консорциум нь БНСУ-д үйлдвэрлэгдэж буй эрчим хүчний 9,9 хувийг үйлдвэрлэдэг эрчим хүчний томоохон үйлдвэрлэгчээс гадна уул уурхайн нөхөн сэргээлт, шатаасан нүүрсний үнсийг орхигдсон уурхайн нөхөн сэргээлтэд ашиглах талаар судалгаа, шинжилгээ хийдэг байгууллага юм байна.

Хоёр орны эрчим хүчний яам хамтран ажиллах хүрээнд тус улсын засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж /ODA/-ийн 100 хувийн санхүүжилтээр Налайх дүүрэгт хэрэгжиж буй “Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй хотхон байгуулах” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Налайх дүүрэгт 400квт-ийн эрчим хүчний нарны үүсгүүрийг барьж 2018 оны 12 дугаарсард хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа аж.

НИТХ-ын дарга С.Амарсайхан: Монгол улсад хөрөнгө оруулалт хийж бага оврын эрчим хүчний үүсгүүр барьж байгаад талархал илэрхийлээд бодлогын хүрээнд дэмжиж ажиллана. Тиймээс төслөө амжилттай хэрэгжүүлж цаашид тогтвортой ажиллагаа, засвар үйчилгээ зэрэгт анхаарч ажиллахыг хүслээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.