Д.Тогтохсүрэн: Он дамжсан барилгуудад аудит хиймээр байна

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн  “Төсвийн байнгын хорооны тогтоолын хавсралтад туссан улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын “барих- шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилт хийгдэх гүйцэтгэлийн адуитын хугацааг 2018.01.01-ээс эхэлж, 2018.07.01-нд дуусгах” санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ. Мөн тэрбээр “Ирэх оны төсөв хэлэлцэж байхад хамгийн их яригдсан асуудлын нэг бол дуусаагүй барилгууд. Арван жил баригдаж байгаа барилга байна. Дахиад 10 жил барих барилгууд байгаа. 5-10 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Жилд 300-500 сая төгрөг төсөвлөгддөг. Дуусаагүй барилгуудын үйл ажиллагаанд аудит хийгээд санхүүжилт болон өөрчлөгдсөн төсөвт өртөг нь бодитой эсэхэд дүгнэлт гаргаад 2019 оны төсвийг хэлэлцэхээс өмнө энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. 

П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-12-22 04:18:07
    Зөв жишээ нь Дарханд биеийн тамир спортын цогцолбор нэртэй балгас байнаа анх 12 тэрбумаар босно гэж байсан одоо 20 тэрбумыг залгичихаад байдаггүй ээ
    27.123.215.222
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн  2017-12-22 03:02:44
    зөв асуудал хөндөж барилгын тэндэр нэртэй улсын мөнгийг хэд дахин нэмж хавсайдаж идэж байгааг илрүүлэх хэрэгтэй Яг төсөвөөр нь хийлгэх хэрэгтэй ш дээ
    202.21.100.122
    Мэдэгдсэн Хариулах