Х.Баделхан: ШУТИС-ийг Багануур руу нүүлгэнэ

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханы хот төлөвлөлтийн асуудлаарх байр суурийг сонирхлоо.

Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн ерөнхий төлөвлөгөөг баталлаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-Баруун бүсийн тулгуур төв Ховд хот, Нийслэлийн Зүүн бүсийн тулгуур төв болох Багануур дүүргийн 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар баталлаа.

Ингэснээр баруун хязгаартаа болон нийслэлийн ойролцоо дараагийн хотууд бий болох боломж бүрдэж байна.  Олон үндэстэн ястны өлгий нутаг Ховд аймаг нь худалдаа үйлдвэрлэл, соёл шинжлэх ухааны тулгуур төв болон хөгжих юм. Мөн  баруун бүсийн олон ястны уламжлал, урлаг, соёлын өвийг хадгалан хөгжүүлж, бүсийн боловсрол, шинжлэх ухаан, мэдээлэл, олон улсын аялал жуулчлал, эх газрын боомт, тээвэр ложистик, хангамж үйлдвэрлэлийн парк бүхий ногоон хөгжлийн загвар хот болох юм.  БНХАУ, ОХУ-ыг холбосон том хот болох боломж энэ бүс нутагт бий гэж харж байна.  Зүүн бүсэд Дорнод аймаг Манжууртай хил залгаа оршдог. Энд аялал жуулчлал хөдөө аж ахуйн чиглэл сайн хөгжиж байгаа бол Ховд хотод энэ бүхнийг нэгтгэсэн бүс болгох төлөвлөгөөг батлууллаа.

Багануур дүүргийн тухайд?

-Багануур дүүрэг маань Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад чухал байр суурь эзэлж байна. Уул уурхай түшиглэсэн жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх боломжтой.  2015 онд Засгийн газрын тогтоол гарч, ШУТИС-ийг тийшээ  нүүлгэх шийдвэр гарсан байна.  Цаашдаа  энэ шийдвэрийг хэрэгжүүлж ажиллана. Ингэснээр Багануур жижиг, дунд үйлдвэрлэлийг хослуулсан, хариуцлагатай уул уурхайг дэмжсэн, аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжсөн, ажилгүйдэл, ядуурал буурсан, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хот болох юм.  Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг улсын болон тухайн бүсийн эдийн засгийн хөгжил, хүн амын нутагшилт, суурьшилд хотуудын эзлэх байр суурь, чиг үүрэг, хэтийн хөгжлийн төлөвийг хүн амын бөөгнөрөл, дэд бүтцийн болон хот байгуулалтын багтаамж, улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, уялдааг тодорхойлон боловсрууллаа. Дээрх хотууд дэд бүтцийн хэвтээ тэнхлэг Мянганы зам, босоо тэнхлэгүүд дайрдаг, ойрхон өнгөрдөг давуу талаа ашиглан гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татаж хөгжих боломжтой гэж үзэж байна.

Хотуудад  дахин төлөвлөлт сайн хийх нь агаарын бохирдол, түгжрэл гээд үүсдэг хүндрэл бэрхшээлийг бууруулна. Улаанбаатар хотод ямар төлөвлөлт хийх вэ?

-Нийслэлийн хэмжээнд 36 байршилд дахин төлөвлөлт хийхээр төлөвлөсөн. Эхнээсээ газраа чөлөөлж, барилгаа бариад эхэлсэн.  Ашигтай ажиллаж байгаа компаниуд байна. Барилгаа огт эхлээгүй, явуулж чадахгүй байгаа аж ахуй нэгж бас байна. Ерөнхийдөө хотын төвд ойрхон, хэрэгцээ өндөртэй газарт хэрэгжиж, хотын зах руу хэрэгжилт багатай байгаа нь ажиглагдаж байна. Хамгийн чухал нь дэд бүтэц. БНХАУ-аас орж ирэх хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр нийслэлийн төв хэсэг, дэд бүтэц шийдэхээр төлөвлөсөн байгаа. Санхүүжилтийн асуудлыг шийдвэл хотыг орон сууцжуулахад маш том асуудал шийдэгдэнэ гэж харж байна.

Ирэх жилүүдэд барилгын салбарт ямар шинэчлэл, өөрчлөлт хийгдэх вэ?

-Барилга, хот байгуулалтын салбар хамтдаа төлөвлөгдөж хийгддэг. Зах зээл хөгжсөн үед барилга байгуулалт гэхээс илүү хот төлөвлөлт нь чухал асуудал. Дан ганц Улаанбаатар гэлтгүй 21 аймаг, 300 гаруй сумын ирээдүйн хот төлөвлөлтийн асуудал, хотжилт, барилгажилтын асуудал өнөөдөр тулгамдсан асуудал болсон байна. Манай салбарын хамгийн тулгамдсан асуудал бол цэвэрлэх байгууламж. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудал олон жил яригдаж, концесс, гадаад зээл тусламж гээд маш олон санхүүжилтийг шийдсэн ч амжилт олоогүй. Тиймээс Ерөнхий сайдаас үүрэг өгсний дагуу ирэх хавар гэхэд нийслэлчүүдийг өмхий үнэрээс салгах, орчин үеийн технологид суурилсан шинэчлэл хийхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Барилга, хот байгуулалтын яам нэн түрүүнд Төв цэвэрлэх байгууламж, ипотекийн зээл, дахин төлөвлөлт гэсэн үндсэн гурван чиглэлд гол ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Зууны мэдээ
Т.Батсайхан

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-12-22 08:12:31
    Энэ талаар мөнч олон жил ярьж байна даа, үгэр хэзээ дуусч биелэлээ олох юм болдоо ?
  • зочин 2017-12-22 01:21:07
    дээд сургуулиудыг нүүлгэнэ гэж байнга ярих юм.Энэ нь хэзээ биелэх юм дээ.Үнэнд ойр юм ярьж баймаар юм
  • Бат 2017-12-22 00:38:52
    Монгол гэрийг л нүүлгэдэг болохоос бус сургуулийн барилыг нүүлгэхнгүй л дээ эрхмээ
  • аль хэдийнэ гараанаас гарсан бизнес 2017-12-21 19:14:09
    Төрийн өмчит сургуулиудыг толгойд суусан мэдэлтэнгүүд нь хотоос гаргаж дампууруулаад оронд нь хувийн хэвшлийн их сургуулиуд хотод шинээр байгуулж хагартлаа баяж...
  • Зочин 2017-12-21 09:56:36
    Нүүлгэчээрэй за. Хэдэн засгийн газар дамжин худлаа солиорхоо больж үз.
  • Zochin 2017-12-21 09:22:42
    ZA BADILKHAAN gyai bolij uz. MONGOL ulsiin hkegjil tekhnikhees shaltgaalan hkejdeg, MANAI UIX n gishuuded tekhnikiin ...
  • Давар 2017-12-21 09:12:09
    Тэнэгт гэж хэльe. Хасаг чинь өөрөө явахгүй юу. Энэ сургуулийн 2000 орчим ажилтан багш нар багануураас ажилдаа явах уу. Үр хүүхэд нь яах вэ
  • Хасаг 2017-12-21 08:26:36
    Энэ хасаг эрүүл хүн мөн үү. Эсвэл зүүдээ яриад байна уу.
  • Иргэн 2017-12-21 07:44:28
    20 мянган оюутан, 1000 багш хотоос гараад түгжрэл маш их буураад сайхан болно гэж бодвол тэрэн шиг үлгэр байхгүй дээ. Жаахан бодож юм ярь бас хий
  • зочин 2017-12-21 07:13:00
    маш зөв юм хийж байна даа
  •  2017-12-21 06:38:08
    ХОтын төлөвлөөлтөө хог болгосон согтуу архичин Нацагдоржийн, үе үеийН согтуу хотын ерөнхий архичдын буруу
  • Hurdan hiij ehlee yag Odoo 2017-12-21 06:11:52
    hedsen yarisanaa Huuli, Togtool gargasan darui shuurhai arga hemjee awch ajillah heregtei neg negniihaa harsaar suugaad zag aldaad zamhraad b na sh dee
  • Мянгуужингийн үлгэр 2017-12-21 05:46:37
    Худлаа баахан ярьж байгаад л буучихдаг. Өмнөх хичнээн ч сайд ингэж бурав даа
  • зочин 2017-12-21 05:28:50
    Энэ бол маш зөв санаа байна. 1-рт хотын төвлөрөл буурна. Түгжрэл бас багсана.
  • ах 2017-12-21 03:51:44
    Энэ хүн ёстой зөв юм хийж байна .
  • Бат 2017-12-21 03:36:05
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • зочин 2017-12-21 02:47:23
    ШУТИСийг Дарханруу нүүлгэвэл хамгийн зөв шийдэл болно хүн амын төвлөрөл дэд бүтэц үйлдвэр уул уурхайн ччиглэлийн сургуулиудыг Дарханд байрлуулвал дээр
  • зочин 2017-12-21 01:59:31
    нуулгэж харагдаач
  • иргэн 2017-12-21 01:53:45
    хотоо телевлеж чадахгуй байж хедее сумдын тевийн телевлелт гэж худлаа яриад яахавдээ тэгээд ч сумын тевийг телевлеед ч яах юм харин сумдыг цеелех хэрэгтэй