Ц.Даваасүрэн: Ховд гол дээр усан цахилгаан станц байгуулах бүрэн боломжтой
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн танилцуулгадаа, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь 1 кВт.ц эрчим хүчийг ОХУ-аас 2.77 рубль буюу одоогийн валютын ханшаар 116.3 төгрөг, БНХАУ-аас 0.65 юань буюу 240.5 төгрөг, Дөргөний УЦС-аас 33 төгрөгөөр тус тус худалдан авч байгаа бөгөөд 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг нь 199 төгрөг болж байна. Хэрэглэгчдэд борлуулах цахилгаан эрчим хүчний дундаж үнэ 102.3 төгрөг бөгөөд 1 кВт.ц тутам 96.7 төгрөгийн алдагдал хүлээж байна. Энэхүү өөрийн өртөг болон  борлуулж байгаа үнийн зөрүү болох алдагдлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг боловч алдагдлыг  бүрэн нөхөж чадахгүй байгааг дурдлаа.

УИХ-аас 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр батлагдсан Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэх хугацаа нь 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөр дуусч байгаа тул “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн импортын цахилгаан эрчим хүчийг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2021 оныг 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа онцлов.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:


Баруун бүсээр эрчим хүч импортлоход жилд 8.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс оруулж, тэгшитгэж байна. Цаашид гаднаас өндөр үнэтэй цахилгаан импортлох маягаар яваад байх юм уу? Салбар яам дотоодын хямд үнэтэй эрчим хүчээр хангах ямар бодлого барьж байна вэ?

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:


Баруун бүсийн эрчим хүчийг дотоод үүсвэрээсээ хангахаар бид бодлого, зорилт тавиад ажиллаж байна. Тухайлбал, Ховд гол дээр усан цахилгаан станц байгуулах бүрэн боломжтой эх үүсвэр. Хувийн хэвшил, концессын гэрээгээр зарим дулааны цахилгаан станц байгуулах асуудал яригдаж байгаа. Жишээлбэл, “Хотгор шанага”-ын дулааны цахилгааны ажлыг энэ хавраас эхлүүлэхээр төлөвлөж байна.

УИХ-ын гишүүн А.Ундраа: Дөргөний усан цахилгаан станцын үнэ хэр бодит вэ?

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: ОХУ-аас 116.3 төгрөг, БНХАУ-аас 240.5 төгрөг, Дөргөний УЦС-аас 33 төгрөгөөр эрчим хүч худалдан авч байгаа гэдэг бол бодитой. Өөрийн өртгөөр /дамжуулах, түгээх/ тооцоолоод үзэх юм бол 199 төгрөг болж байгаа.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2017-12-23 14:25:09
    tsaxilgaan garax gol tuuxii ediig gadagsh xyamd gargachixaad usanaas tog gargana gej yarixiin ta nariin uxaan unexeer buruu ergesen xumuus yumaa
  • иргэн 2017-12-22 08:07:28
    Усан цахилгаан станцуудыг баруун , төвийн бүсээр баривал хямд төсөр эрчим хүчээр хангагдахаас гадна, монголын усан сангийн нөөц, уур амьгалын чийгшилд ч сайн
  • Иргэн 2017-12-22 04:23:48
    МУ нүүрсний нөөц ихтэй, иймээс богино хугацаанд энэ нөөц др тулаж ДЦС барих нь зөв. Урт хугацаанд сэргээгдэх эрчим хүчээ ашиглах нь зөв. .
  • ЯДАРГААНУУД 2017-12-21 11:30:13
    БАС НЭГ ТЭЗҮ ЭНТЭР ГЭСЭН АГААРААР МӨНГӨ ШААХ ЮМ АА Л ЯРЬЖ БНА БҮТСЭН БҮТЭЭЖ БАЙГАА БҮТЭЭХ ЮМ ТА НАРТ ОГТ БАЙХГҮЙ
  • Бат 2017-12-21 08:08:45
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • mng 2017-12-21 07:50:10
    hudlaa shal hudlaa. zugeer l buteen baiguulalt nereer idej uuh husel. uur yuuch bhgui. durguniig anh baruun 3 aimagig hangana gsen hudlaa bsan shude
  • MNG 2017-12-21 07:27:45
    Davaasuren said ikh erchimtei sain ajillaj baina gej sanagdaj bn. Dandaa chuhal zuv asuudlaar medeelel helelzuuleg hiij baina. ulam sain ajillaarai