ЕБС-д хөгжмийн иж бүрэн танхим байгуулах төсөл хэрэгжиж эхэллээ

Шинэ жилийн босгон дээр Баянзүрх дүүргийн 127 дугаар дунд сургууль дээр хүүхэд багачуудыг баярлуулах нэгэн баярт үйл явдал боллоо. Австралийн Засгийн газар болон Зориг сангаас хэрэгжүүлж байгаа Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрт суралцаж буй таван бүсгүйн санаачилсан “Хөгжмийн ертөнц” төслийн нээлтийн үйл ажиллагааг өчигөдөр/12.20/ амжилттай зохион байгуулжээ. Тус төсөл нь урлаг-хөгжмийн боловсролоор бидний хойч ирээдүй болсон хүүхэд хөгжих орон зайг бий болгохоор зорьж буй юм.

Хөгжим нь хүүхдийн танин мэдэхүйн чадварыг хөгжүүлж, өөрийгөө болон бусдыг ойлгох чадварыг эзэмшүүлж, хүмүүнлэг иргэн болон төлөвшихөд эерэгээр нөлөөлдөг байна. Тиймээс хөгжмийн зэмсгээр тоглож сурах боломж хомс, алслагдсан сургуулийн хүүхдүүдэд урлагийн боловсрол эзэмших орчинг бүрдүүлэн өгч, авъяас билгийг нээх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийн хүрээнд 1070 сурагчтай 127 дугаар сургуулийн хөгжмийн танхимийг олон улсын стандартын дагуу тохижуулж, хөгжмийн зэмсгээр хангаж, хөгжмийн багш нарт зориулсан сургалтыг зохион байгуулж, хөгжмийн номын сан байгуулах зэргээр ЕБС-ийн хөгжмийн хичээл явуулах жишиг сургалтын орчинг бүрдүүлэх юм байна.



Нээлтийн ажиллагаанд Австрали Улсаас Монгол Улсад суугаа өргөмжит элчин сайд ноён Жонн Лангтри, МУ-ын УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр хариуцсан менежер Ю.Цэцэгээ, МУ-ын Ерөнхий сайдын Соёлын зөвлөх Х.Дамдинсүрэн, СУИС-ын Хөгжмийн урлагийн сургуулийн захирал Д.Ганцэцэг, Нийслэлийн соёл урлагийн газрын зөвлөх Б.Сэргэлэн, ‘Тотал мюзик’ компанийн захирал С.Од-Эрдэнэ нар оролцож, төсөлд хувь нэмрээ оруулан хандив өгч дэмжихээ илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 10 сая төгрөгийн үнэ бүхий хөгжмийн зэмсэг, тоног төхөөрөмж болон хөгжмийн номын санд зориулан хөгжмийн CD хандивласан бол Ерөнхий сайдын соёлын зөвлөх Х.Дамдинсүрэн тус хөгжмийн танхимд проектор, дэлгэцийн хамт бэлэглэж, ирэх жилийн хавар болох төслийн хаалтын ажиллагаа-сурагчдын тайлан тоглолтын зохион байгуулалтад голлох үүрэгтэйгээр оролцох  болсноо мэдэгдлээ. 

СУИС-ын Хөгжмийн урлагийн сургуулиас Хөгжмийн багш нарыг чадавхижуулах сургалт зохион байгуулах бөгөөд Монголын уламжлалт хөгжмийн зэмсэг ‘Хурган чих’ хөгжмийг тус сургуулийн сурагчдад танилцуулж суралцах боломжийг нээж өгч байна. Мэргэжлийн хөгжимчдийн холбооны удирдлагууд Н. Мөнхтуяа, Э. Батмягмар төслийн үйл ажиллагааг дэмжигчээр оролцож,  уран бүтээлээ толилууллаа.

Цаашид төслөөс гарсан үр дүнг БСШУСЯ-нд танилцуулж, улсын хэмжээнд ЕБС-ийн хөгжмийн сургалтын үйл ажиллагааг сайжруулах тухай зөвлөмж гаргаж, зөвлөмжид жишиг хөгжмийн сургалтын танхимд тавигдах шаардлага, дуу хөгжмийн багш нарын чадавхийг сайжруулах боломж, шаардлагатай хөгжим, тоног төхөөрөмж хөрөнгө оруулалтын талаар санал оруулах юм байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2017-12-21 06:54:56
    Муу хар луйварчин хог мөнгө угаах, унагах арга л хайхаас_ өөр шидгүй хар ягчис.