Хилийн чанад дахь Монгол хүүхдүүдийн дунд “Эх түүхийн олимпиад” зохион байгуулжээ
Гадаад харилцааны яам, Түүхийн улсын олимпиад зохион байгуулах дэд хороо хамтран хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн дунд энэ сарын 9-нд “Эх түүхийн олимпиад”-ыг анх удаа зохион байгууллаа.

Олимпиадад дэлхийн 29 улсаас 132 монгол хүүхэд монголын түүхийн мэдлэгээрээ өрсөлдөж, 11-14 насны ангилалд З.Үүлэнгоо (ХБНГУ), Г.Мишээл (АНУ), Д.Өнөрмаа (ОХУ), Б.Ариунболор (Бельги), Б.Чанцалдулам (ХБНГУ) нар, 15-18 насны ангилалд О.Мөнхөө (Франц), Б.Гийгүүлэн (Бельги), Л.Анударь (АНУ) нар шалгарчээ.

Олимдиадад амжилттай оролцсон хүүхдүүдэд өргөмжлөл, мөнгөн шагнал, монгол бичгээр бичсэн уран бичлэг, Найрамдал олон улсын хүүхдийн цогцолборт амрах эрхийн бичгээр шагнахаас гадна тэргүүн байр эзэлсэн нэг хүүхдийг харгалзах хүний хамт Монгол Улсынхаа байгалийн үзэсгэлэнт газарт амрах эрхээр шагнах юм байна.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Төгсөө 2018-01-05 00:35:31
    АНУ-д манай хүүд Дэлхийн түүхийн хичээлээр Монголчуудыг зүгээр нүүдэлчид, дээрэмчид гэж зааж байгаад маш их сэтгэл эмзэглэсэн.
  • Enkhee 2017-12-27 17:01:26
    Б.Гийгүүлэн Польш улсад байдаг хүүхэд