Хүчирхийлэлгүй “Ёолк”-дох сон

Хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр ойртож, албан байгууллага, анд нөхдөөрөө нийлэн баярын цэнгүүнээ хийцгээж байна. Тэдгээр баярын арга хэмжээнд хүчирхийлэлгүй "ёолк"-дохыг бодон, бодон очдог хэчнээн олон хүн байдаг бол...

Бид хүчирхийллийг ердөө л бие махбодын хэмжээнд  хүлээж авдаг ойлголтын дадалтай болчхож. Хэн нэгэн хүчирхийлэл гэх бүрт бэлгийн дарамт бас хүчингийн гэмт хэрэг үйлдэгдсэн мэтээр л хамгийн түрүүнд санаанд буудаг. Эсвэл гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэл гэх мэтхнээр л эргэлддэг. Үнэн хэрэгтээ хүчирхийлэл гэдгийг Монгол хэлний их тайлбар тольд “Хүчирхийлэх үйлийн нэр” хэмээгээд хүчирхийллийн онолыг “Нэг хэсэг хүмүүс нөгөөг хүчирхийлсний үр дүнд нийгмийн тэгш биш байдал үүссэн гэж үздэг онол” гэсэн байдаг. Гэтэл энэ өргөн хүрээний ойлголтыг бид огт анзааралгүй өнгөрч бусдыг хүчирхийлж, бусдад хүчирхийлүүлж буйгаа огт тоолгүй амьдарсаар л байна.

Арга ч үгүй юм. Дээр дурдсанчлан бид хүчирхийллийг гэмт хэрэг л гэж ойлгож, өөрсдөө эс үйлдэж буй мэт анзаарахгүй өнгөрч буйгаас л тэр. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хүчирхийллийн хэлбэрүүдийг зааж өгсөн ч нийгэмд ил болж буй нь хүүхдийн эсвэл бие махбодын /энэ нь хүнд буюу хэвтэрт ортол зодуулсан л бол/, бэлгийн хүчирхийлэл. Харин бусад нь ихэнхдээ хохирогчид нь нуун дарагдуулж, булшилсаар үлддэг.

Тодруулбал, сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийлэл нь тэр бүр илэрч гарах нь ховор. Хэмжээлшгүй эрхт хаан гэж байдаггүй гэдэгтэй адил бидний эрх ч хэн нэгний эрхээр хязгаарлагддаг. Тэр тохиолдол бүрт хүчирхийлэл үүсэж буйг хэнбугай ч анзаардаггүй. Хамгийн энгийнээр бол аливаа баяр ёслолын үеэр хэний ч анзаардаггүй хүчирхийлэл үйлдэгдэж байдаг.

Учир нь монголчууд бид найранд гурван дуутай, наадамд гурван даваатай гэх үгийг ашиглан бусдыгаа аяны дугараа өргө хэмээн хүчээр дуулуулж, дараа нь хундагатай архиа мөн л хүчээр уулгадаг. Бүр ёроолыг нь харна гэх ч энүүхэнд. Найр наадамд машин жолоодож очсон нэгнээ “сүртэй, маягтай”-гаар нь нэрлэж, шахсаар байгаад зуу татуулна, тэр нь даамжирна. Халамцана, согтоно. Ингээд хүчирхийлүүлж архи уусан .хүний зарим нь сүүлийн жилүүдэд дэлгэрсэн “сайхан” үйлчилгээ-/дуудлагын жолооч/-г ашиглана.

Нөгөө хэсэг нь өөрсдөө жолоогоо барьж яваад аз нь таарвал цагдаад “баригдаж” аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авхуулж, торгуулна, эрхээ хасуулна. Азгүй эсвэл бүр архи хэтэртэл уусан нь осол гаргана. Хэн нэгэн нь эдийн засаг байтугай бүр эрүүл мэнд, бие махбод, амиараа ч хохирох тохиолдол бишгүй гарсаар байгаа. Харин хүчирхийлж архиар шахсан нь гэмгүй л үлддэг. Эцэст нь согтуугаар жолоо барих хүний тоо буурахгүй байна, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өсөж байна гэх хэдэн баримтыг хараад, уншаад л толгой сэгсрээд л өнгөрдөг.

Тэгвэл дээрх тоо баярын үеэр улам бүр нэмэгддэг. Жолоо бариагүй ч гэмт хэрэгт холбогдох тохиолдолд бишгүй л гардаг. Учир нь “Тогос шиг гоёж очоод, тогонд цохиулсан мэт гарахыг шинэ жил гэнэ” хэмээгээд байгаа энэ үед бол хамт олноороо цэнгэн, хөгжилдөөд харьж одох үедээ нэгнээ мартчихсан байдаг. Хэдэн жилийн өмнө “ёолк”-ноосоо тарж яваад шагналын өргөмжлөлөө тэвэрсэн байдалтайгаар хөлдөөд үхчихсэн хэмээн харамсалтай мэдээ сонстож, түүнээс зарим байгууллага багагүй сургамж авч байсан. Яг үүн шиг. Тогос шиг гоёсон охид, бүсгүйчүүдээ, цогтой залуусаа архиар шахаж, оны сүүлийн баярыг нь санаанд нь эргэж буухгүй болтол битгий л “тасалчхаасай".

Баярын цэнгүүнд очсон хүн хөөрсөн ч сархадын “пянг” даах, даахгүйг хэн мэдлээ. Хүссэн зарим нь “нохой гурав харагдтал ууж” байхад нөгөө хэсэг нь гурав “татаад" л нохой харагдах хэмжээнд хүрнэ шүү дээ. Магадгүй түүнийг архиар шахахыг мэдэж байгаа учраас үдэшлэг цэнгүүнд очмооргүй байсан ч шинэ жилийнх гэдэг утгаараа хүсэн хүлээсэн л байж таарна.

Тиймээс баярын үдэшлэг, цэнгүүнээ баахан бараан паянтай үдэхгүйн тулд битгий л нэгнээ сархадаар шахаасай. Шампанскаа амсаад сайхан баярлахаар очсон нэгнээ заавал хатуу дарсаар шахаж, хүчирхийлээд юу хийх вэ.

Өглөөний сонин
Б.Төгөлдөр

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dd 2017-12-25 06:13:28
    shine jiliin party bitii boloosoi guuuya
    103.229.177.18
    Мэдэгдсэн Хариулах
  • sanal neg  2017-12-25 04:21:23
    ingej zavaan yum hiihee bolih heregtei, soliotoi yum shig goyoj goodood, 2-3 tsag idej uuhin toloo 2-3 palaj solij omsood tenegteed bh yum. ger buliin bayar shu...
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • хм 2017-12-25 03:37:13
    одоо ингэж байгууллага, олноороо тогос шиг гоёж, идэж уудгаа больёооо. Шаал утгагүй
    64.71.171.77
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-12-25 03:33:31
    аливаа баяр ёслолыг заавал ингэж бөөнөөрөө цуглаж архидаж хүсээгүй нэгнийгээ албадан байж архидуулах ямар ч шаардлага байхгүй гэр бүлийн хэмжээнд сайхан тэмдэгл...
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах