Америкууд бүтээгдэхүүндээ “хорхой” тавьдаг уу
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг (NSA) Америкт үйлдвэрлэсэн салаалагч, серверүүдэд өгөгдлийг замаас нь барьж авах төхөөрөмж нууцаар суулгаж байгаа хэмээн The Guardian сонин өөрийн экс ажилтан Гленн Гринвальд (Эдвард Сноудений задруулсан нууц мэдээллийг анх сонин дээрээ тавьж байсан)-ийн шинэ номноос иш татан мэдээлэв.

Хятадад үйлдвэрлэсэн салаалагч болон интернэтийн бусад төхөөрөмжид суулгасан “Хорхой”, “Чагнуур”-ын аюулын талаар бусад улс орнуудад идэвхтэй сануулж, Бээжин ийм аргаар хэрэглэгчдийг мөрдөж, тагнадаг хэмээн Вашингтоны эрх баригчид олон жилийн турш дэлхий нийтэд анхааруулсаар ирсэн билээ.

Сэтгүүлч Г.Гринвальд “Нуугдах газар үгүй” номдоо энэ талаар дурдаж “NSA бас ийм үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Америк, Хятадын салаалагч төхөөрөмж, серверийн бүтээгдэхүүн зөвхөн эдийн засгийн бус, мөн тагнуулын салбарт өрсөлдөж байна” хэмээн онцлов. “Нуугдах газар үгүй” (“No place to hide”) ном өнөөдөр худалдаанд гарч байгаа ажээ.

ЗУУНЫ МЭДЭЭ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.