Хөшөөтийг хэрхэхийг Ерөнхийлөгч шийднэ

Ховд аймгийн Дарви суманд байрлах Хөшөөтийн ордыг ард түмний мэдэлд буюу стратегийн ач холбогдол бүхий ордод оруулахгүй хувьдаа өмчилж ашиг шимийг нь хүртэх арга залийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж МАНАН бүлэглэлтэй хамтарч хийсэн гэж “Ахмадын уурхайчин холбоо”-ны Удирдах зөвлөлийн дарга Б.Цэдэнбал болон Хөшөөтийн ард түмэн өдийг хүртэл ярьсаар байна. 87-350 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй ил ордын хувьцааг хятад эзэд болох Лю овогтнууд Хонгконгийн хөрөнгийн биржид 2.5 тэрбум ам.доллар босгосон талаарх мэдээлэл байдаг.
 
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2012 онд стратегийн ач холбогдол бүхий ордод оруулах хоёрдугаар хавсралтын жагсаалтаас Хөшөөтийг авч үлдэхийн тулд тухайн үеийн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, “Хамаг Монгол хөдөлмөрийн нам”-ын дарга УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нараар “хүний гараар могой бариулна” гэгчээр уурхайн байдалтай танилцах нэрийдлээр тэднийг уурхай руу явуулж хорыг найруулсан гэдэг. Тэд “Мо Эн Ко” компани 311 км хатуу хучилттай хар зам тавьсан учир хариуцлагатай уул уурхай хөгжүүлсэн. Тиймээс стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад оруулахгүй гэж саналаа нэгтгэжээ.

Уг нь Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон улсын төсөвт оруулах бодит өгөөж нь ДНБ-ний 0.5 хувиас багагүй Хөшөөтийг стратегийн чухал ач холбогдолтой ордод оруулах ажлыг эхлүүл гэж Н.Алтанхуягийн Засгийн газраас ажлын хэсэг байгуулан ажилдаа орсон байжээ. Ховдын ард түмэн, тухайн үеийн Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, БОАЖЯ 100 хувь стратегийн ордод оруулахаар нэгдсэн байсан боловч Ц.Элбэгдоржийн нөлөө орж энэ ордыг харийнханы мэдэлд өгсөн гэж “Ахмадын уурхайчдын холбоо”-ныхон мэдэгдэж байсан. Үүнээс хойш Хөшөөтийн уурхайд БНХАУ-ын “Мо Эн Ко” компанийн хятад ноёд эдийн засгийн ноёрхлоо тогтоож, нутаг орон, байгаль орчныг нь сүйтгэж, сүйрүүлсээр арван жилийг ардаа орхижээ. Орон нутгийн ИТХ-аас тогтоол гарган тус уурхайтай хамтран ажиллах гэрээ байгуулж нэг сая тонн нүүрс олборлолт тутмаас орон нутгийг хогжүүлэх “Хөшөөт сан”-д нэг ам.доллар төвлөрүүлж байхаар тохиролцсон боловч жил бүр 700-800 мянган тонн нүүрс олборлосон гэж тайландаа дурьдсаар иржээ. Арван жил олборлолт явуулахдаа тус санд 500 сая төгрөг оруулсан гэж ахмад уурхайчин Н.Бүргэд мэдээлэв. Нөгөө талаар тус уурхайн нөөцийг 87 сая тонн гэж тодорхойлдог боловч Эрдэс баялагийн санд мэдээлсэнээр 30 сая тонн нүүрсний нөөцтэй гэдэг. 980-аад онд манай улс хайгуул хийж 100-120 метрийн гүнд өрөмдөж тогтоосноор бол 23 сая тоннын нөөцтэй гэдэг. Гэтэл “Мон Эн Ко” компани 700 метрийн гүнд өрөмдсөн хэрнээ 30 сая тоннын нөөцтэй гэж тогтоосон. Энэ мэтчилэн уурхайн нөөцийг одоо болтол нэг мөр тогтоодоггүй. Аймаг орон нутагтай байгуулсан гэрээнд 24 ваттын хүчин чадалтай Дулааны цахилгаан станц барьж байгуулна гэсэн тэр амлалтаа биелүүлээгүй. Тус компани зовхөн нүүрсээ зөөж хил давуулахад зориулж 100 тоннын даацтай хүнд ачааны машинаар тээвэрлэлт хийдэг авто зам барьсан. Одоо энэ зам иргэдэд үйлчилдэггүй. Орон нутгийн эдийн засагт ямар ч нөлөо үзүүлдэггүй. Учир нь “Жил бүр тус компани орон нутгийн хөгжлийн санд нэг тэрбум 400 сая төгрөгийг оруулж Ховд аймгийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах ёстой боловч хэлсэндээ хүрээгүй” гэж тэд ярьж байв.
 
Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Монголия Энержи Корпораци” буюу “Мон Эн Ко” компани хөшөөтийн ордын 51 хувийг эзэмшдэг бөгөөд БНХАУ-ын ах дүү гурван Лю овогтнууд хуваан эзэмшдэг бөгөөд эдгээрээс хамгийн том 21 хувийг Лю Чен Лен гэгчийн ард Ц.Элбэгдорж байдаг гэж Хөшөөтийн ард иргэд болоод ахмад уурхайчид өөр хоорондоо ярилцдаг юм билээ. Одоо ч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тус уурхайг далдаас удирддаг. Хөшөөтийн уурхайг дагасан Хөшөөт болон Хондлөнгийн гол ширгэн гэрийн давхарага дээр хуруу дарам тоос тогтож эрүүл мэнд байгаль орчны асуудал хүнд болсон аж. Түүнчлэн тус уурхайн хиймэл нууранд 2008 онд 11 настай хүүхэд унаж амь насаа алдсан зэрэг ноцтой зрчил олон гарчээ.
 
Тэд 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулна гэж хэлсэн болохоор одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг бид сонгосон. Тиймээс Ц.Элбэгдорж шиг МАНАН бүлэглэлтэй эвсчихгүй, Хөшөөтийг стратегийн ордод оруулж сонгуулийн амлалтаа биелүүлэхийг хүсч байна.

Зууны мэдээ
Ц.Баяр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эрка 2017-12-27 14:14:17
    Ерөнхийлөгчийн эрх мэдэл хүрэхгүй ээ зайлуул, харин хор найруулж чадах байхаа
  • иргэн  2017-12-26 09:51:00
    УИХ-н гишүүд , сайд нар эрх мэдлээ ашиглан ард тумний баялгыг хувааж луйвардаж идээд дууслаа, шалгаад үрд дүнд хүрдэггүй, эсвэл хүүхдүүд, ах дүүгийн нэр дээр х...
  • ZOCHIN  2017-12-26 04:42:12
    BARSBOLD GEDEG AVILGACHIN B.O.YAMNII SAID BAIHDAA HIISEN UILDEL BAIH AA.ELBEGDORJ ,DEMBEREL NAR BOL AVILGAL AVSAN BAIH UNDESTEI .HOVD IINHON UCHI...
  • зочин  2017-12-26 03:58:38
    барсболд эртнээс яригдаж байсан даа. одоо яагаад өөр хүн болчихов
  • Бат 2017-12-26 01:55:38
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • БЯМБАЦОГТ 2017-12-26 01:54:12
    ШАЛ ХУДЛАА ЖИНХЭНЭ ЭЗЭД НЬ Д.ДЭМБЭРЭЛ , БАРСБОЛД НАР ХӨШӨӨТИЙГ ӨӨРИЙН БОЛГОСОН