Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымханыг огцрууллаа
Баян-Өлгийн аймгийн Засаг дарга А.Гылымханыг огцруулах асуудал яригдаад хоёр сарын нүүрийг үзэж байна. Түүнийг хууль зөрчиж, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй учир ийнхүү огцруулах асуудал сөхөгдсөн юм. 

Тэгвэл өчигдөр Баян-Өлгийн аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаар  аймгийн Засаг дарга А.Гылымханыг огцруулах асуудлыг хэлэлцэж, ИТХ-ын төлөөлөгчдийн 55,5 хувийн саналаар дэмжигдсэн байна. Улмаар аймгийн Засаг дарга А.Гылымханыг огцруулах саналыг  Ерөнхий сайдад хүргүүлэхээр болжээ.
 
Мөн өдрийн хуралдаанаар аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Серикжаныг төлөөлөгчдийн 55,5 хувийн саналаар аймгийн Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болсон тухай аймгийн ИТХ-аас мэдээлжээ.
 
П.ГОО 
Оллоо.мн 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-12-26 08:58:11
    Дархан-Уул аймаг ч бас яригдана
    182.160.3.120
    Мэдэгдсэн Хариулах
  • ӨӨ 2017-12-26 05:34:51
    БУЛГАН Ч БАС ЯРИГДАНА ЕР НЬ АЖИЛ ХИЙЖ ЧАДДАГ ХҮНИЙГ АЖИЛЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ
  • зочин  2017-12-26 03:15:33
    Одоо удахгүй Архангай аймагт ийм асуудал ярих байх аа Төлөөлөгчдийн дунд нь тийм яриа байна