2017 онд дэлхий дахинаа болсон томоохон үйл явдлууд

2017 он шувтрах тийшээ хандаж байна. Энэ жил дотоодод төдийгүй дэлхий дахинаа үйл явдал, өрнүүн жил байлаа. Сонгууль, бүх нийтийн санал хураалт, томоохон дуулиан, террорист халдлага зэрэг энэ онд дэлхий дахинд гарсан томоохон үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тангараг өргөх ёслолын ажиллагаа




2017 оны нэгдүгээр сард Дональд Трамп тангаргаа өргөж, Цагаан ордны бүрэн эрхт эзэн болсон билээ. Тэрбээр сонгуульд ялалт байгуулсан нь олон хүний хувьд гэнэтийн үйл явдал байсан бөгөөд сонгуулийн дүн гарснаас хойш хэдэн сарын турш эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулагдсан юм. Эсэргүүцлийн жагсаал АНУ-ын 150 хотод өрнөсөн байна. Учир нь олонх америкчууд Хиллари Клинтоны ялагдал, улсын шинэ бодлоготой эвлэрч чадаагүй. Эцэс төгсгөлд нь Трампын ялагдалд Оросыг буруутгахыг оролдсон билээ.
 

Францын Ерөнхийлөгчийн сонгууль



Өнгөрөгч тавдугаар сарын 7-нд “Урагшаа!” хөдөлгөөний тэргүүн Эммануэль Макрон Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд өрсөлдөгч, “Үндэсний фронт” намын тэргүүн Марин Ле Пенийг илт давуу илүүрхэж, ялсан билээ. Залуу улстөрчид 20 сая гаруй хүн буюу сонгогчдын 66 хувь нь саналаа өгсөн байна.

Макрон Ерөнхийлөгчөөр ажиллахдаа нэн тэргүүнд хийх зүйлээ алан хядах ажиллагаатай хийх тэмцэл, цагдаагийн штабыг нэмэгдүүлэх, цалин нэмэх, татвар бууруулах зэргийг багтаажээ. Сонгуулийн дараа залуу улстөрчийн рейтинг нэлээд унасан юм.
 

Испаниас салан тусгаарлах тухай Каталоны бүх нийтийн санал хураалт



Өнгөрсөн жилийн Brexit нэлээд халдварлаж, Каталон Испаниас салан тусгаарлах тухай бүх нийтийн санал хураалт явуулахаар шийджээ. Ингээд аравдугаар сарын 1-нд Каталоны иргэдийн 90 хувь нь тусгаар тогтнолд “тийм” гэж хэлсэн байна. Ерөнхийлөгч Карлес Пучдемон нь “Каталоны төлөөлөгчдийн тунхаглал” гаргаж, тусгаар тогтнолоо зарлан тунхаглажээ. Мэдээж Мадридаас бүх нийтийн санал хураалтыг хууль бус хэмээн үзэж, шүүхээс үүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна.

Каталон салан тусгаарлах санаачилга гаргасан нь ч учиртай. Каталончууд өөрсдийн гэсэн хэлтэй бөгөөд эдийн засгийн хувьд тус бүс нутаг хангалттай хөгжсөн, Испанийн төсвийн гол донор гэхэд болно.
 

Хойд Солонгосын цөмийн туршилт




Хойд Солонгосоос гаргаж буй үйлдэл, тодруулбал цөмийн туршилт нь дэлхий дахиныг сандаргаж байгаа нь үнэн билээ. Өнгөрсөн хавар Өмнөд Солонгосын тагнуулын газраас Пхеньяныг шинэ төрлийн цөмийн төхөөрөмж турших бэлтгэлээ эхэлсэн гэж мэдэгдсэн.

Ингээд есдүгээр сарын эхээр БНАСАУ тротилийн эквивалентаар 50-120 килотоннын хүчтэй устөрөгчийн бөмбөг туршсан билээ. Энэ нь Хирошимад хаясан цөмийн бөмбөгөөс найман дахин хүчтэй гэсэн үг. Туршилтын үеэр дэлхийн өнцөг булан бүрт 5.7-6.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.

АНУ, Хойд Солонгосын удирдагчид бие биесээ доромжилж, шинжээчид цэрэг дайны ажиллагаа идэвхжиж байна гэх болжээ.

Түүнчлэн БНАСАУ арваннэгдүгээр сарын 28-нд “Hwasong-15” баллистик пуужин хөөргөсөн нь 4.5 мянган километр нисчээ. Тив алгасан энэхүү пуужингийн туршилт АНУ-ыг түгшээж эхэлсэн байна. Учир нь ийм төрлийн пуужин тус улсын аль ч цэгт хүрэх чадвартай юм.

Дашрамд дурдахад шороон нохой жил гарахын өмнөхөн Трамп, Ким Чен Ун нар бие биедээ этгээд хоч өгсөн юм. Тухайлбал, Трамп Ким Чен Уныг "өвчтэй гөлөг" гэсэн бол Ким Чен Ун Трампыг "хулчгар нохой" хэмээжээ.
 

Меркелийн ялалт



АНУ, Францыг бодвол Их-7-гийн хоёр улс болох Их Британи, Германы сонгууль дуулиан шуугиан багатайгаар өндөрлөсөн.

Их Британид л гэхэд Мэй тэргүүтэй консерваторууд өрсөлдөгчид сул тулдаа сонгуульд ялалт байгуулсан бол Гермад Христийн ардчилагчид 12 жил төр барьсан Меркельдээ саналаа өгчээ. Учир нь түүнийг канцлераар ажиллах хугацаанд “Европын хөдөлгөгч хүч'' болон Германы эдийн засаг хөршүүдээ төдийгүй дэлхийн олон орны атаархлыг төрүүлэхээр болсон юм

Гэвч бага амжилттайгаар ялалт байгуулсан Меркель эвсэл байгуулах асуудалд бүдэрч эхлэв бололтой. Тэрбээр олон сарын турш парламентад суудал байгуулсан намуудтай хэлэлцээ хийсэн боловч тохиролцоонд хүрч чадалгүй өдий хүрч байна.
 

Мугабегийн эриний төгсгөл





Цуст алан хядах ажиллагаа, байгалийн томоохон гамшиг л биш бол хар тивийн тухай мэдээллийг сонирхох хүн тэр бүр байдаггүй. Гэхдээ Роберт Мугабегийн эриний төгсгөлийн тухай мэдээлэл дэлхийн олон хүний анхаарлын төвд байсан гэхэд болно. Энэ дарангуйлагчийн үед Зимбабве улсын эдийн засаг элгээрээ хэвтэж, 2008 онд л гэхэд инфляци нь 231 сая хувьд хүрчээ. Үүнийг энгийн үгээр тайлбарлавал бааранд нэг шил шар айраг авахад л 100-150 тэрбум зимбабве доллар төлнө гэсэн үг.

Арваннэгдүгээр сарын 21-нд хэвлэлүүдээр 93 настай Мугабег засгийн эрхээс огцруулна гэсэн мэдээлэл гарч эхэлсэн юм. Цэргийнхэн тус улсад эргэлт хийсэн гол шалтгаан нь Мугабе төрийн эрхээ эхнэртээ шилжүүлэх эрмэлзэлтэй холбоотой байжээ. Ойрын хугацаанд энэ ядуу улсад эрс өөрчлөлт гарах магадлал бараг үгүй ч дарангуйлагчдад ямар ч өдөр та унаж болно шүү гэдгийг сануулсан үйл явдал болсон юм.
 

2018 оны олимп ба сэргээшийн дуулиан





Олон улсын олимпийн хорооноос энэ сарын эхээр Оросын тамирчдын хувь заяаг шийдвэрлэсэн. Ингэхдээ тэднийг ирэх онд Өмнөд Солонгосын Пёнчанд болсон олимпийн нааадамд оролцох боломжийг нь үгүй хийсэн билээ. Оросын тамирчидтай холбоотой сэргээшийн томоохон дуулианы улмаас Олон улсын олимпийн хорооноос Оросыг 2018 оны олимпийн нээлтийн ёслолд оролцуулахгүй байх, тамирчдыг нь өөрийн орны далбаан дороо өрсөлдүүлэхгүй байх шийдвэр гаргасан юм.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-01-06 14:38:38
    teneg zunug 2 dain gargana shv
    27.123.214.110
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-12-26 08:00:25
    женко шиг нуурсний тээврээ хаалгачихаад элчин сайдтай зууралдаж туймэр унтрааж эмнэлэг хэсч явдаг амьтанг бодвол хойд солонгосын энэ хуу том амьтан байхгуй юу
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • njuty 2017-12-26 04:21:44
    ХОЙТ СОЛОГОСЫН ЗАЛУУ ШИГ ЭХ ОРОНЧ АНУ-Г ХҮРТЭЛ АЙЛГААД БАЙХ ХҮН МОНГОЛД ТӨРӨӨСЭЙ
    122.201.21.19
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-12-26 04:20:40
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах