Энэ оны олны анхаарлыг татсан үйл явдлууд

Оллоо.мн мэдээ мэдээллийн сайт 2017 онд болсон олон нийтийн анхаарал татсан зарим үйл явдлуудыг хүргэж байна. 

С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт холбогдуулж гурван иргэн ял шийтгүүлэв

18 жилийн турш олны анхаарлын төвд байж, хүлээлт үүсгэсээр ирсэн Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг энэ онд шүүхээр дэнслэв. Хэргийг үйлдсэн гэх Орхон аймгийн харьяат Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын гурван иргэн анхан шатны шүүхээс 24-25 жилийн ял сонссон. Харин дээд шатны шүүхээс тэдэнд 20 жилийн ял оноосон байдаг. Яллагдагч Т.Чимгээ 25, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарын тухайн үед буюу 23 настай байхдаа С.Зоригийн амь насыг хөнөөсөн учир ийнхүү ял шийтгүүлэв. 

Мөн энэ оны төгсөлд С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт холбогдуулж гурван иргэн ял шийтгүүлсэн Тэгвэл гурван иргэнтэй холбоотой 14,926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргаж, хадгалалтын статусыг өөрчилж, ерөнхий прокурорт байдаг эрүүгийн хэргийн архивт шилжүүлэх шийдвэр гаргалаа. Энэ асуудлыг Дээд шүүх судалж, эцсийн шийдвэрийг гаргана. Одоогоор захиалагчийн хэргийг тусгаарлаж, хуулийн байгууллага шалгалтаа үргэлжлүүлж байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдэгдээд байна. Харин гүйцэтгэх ажиллагаатай холбоотой 74 хуудас материал нууцдаа үлдэж байгаа юм. 

Багш нар ажил хаяв

2017-2018 оны хичээлийн шинэ жилийг угтан багш нарын зүгээс ажил хаяхаа мэдэгдсэн. Тэдний зүгээс  Засгийн газарт дараах шаардлагыг тавьж, удаа дараа ажил хаялт зарлав.

1. Сургуулийн өмнөх болон ЕБС-ийн багш нарын үндсэн цалингийн доод хэмжээг, 2017 оны есдүгээр сард багтаан 1.6 сая төгрөгт хүргэж нэмэх

2. Багш мэргэжлийн нийгмийн үүрэг, хөдөлмөрийн үнэлэмжийг бодитойд тооцож, багшийг төрийн жинхэнэ албан тушаалын ангилалд оруулж, эрх зүйн орчинг шинэчлэн бүрдүүлэх 

3. Боловсролын чанарыг дэлхийн шилдэг жишигт хүргэх төслийг бодитой бүрдүүлэх зорилгоор багшийн цалинг дор хаяж 3,500 ам.долларт дүйцэх хэмжээнд 2020 гэхэд хүргэх гэсэн гурван шаардлагыг тавьж байв. 

Гэсэн ч Засгийн газрын зүгээс багш нарын цалинг 50 хувиар нэмүүлэх шаардлагыг хүлээж авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм. Учир нь ОУВС-тай хийсэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатай гэдгээ Засгийн газар мэдэгдэж байв. Харин Засгийн газраас төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг өгөх шийдвэр гарч, төсвийн тодотголд суулгасан юм. Гэхдээ багш нарын зүгээс ирэх онд цалин нэмэгдүүлэх асуудлыг дахин тавина гэдгээ мэдэгдээд байгаа билээ. 

Уулчид осолдов

Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр ууланд 27 иргэн авираад буцах замдаа осолдож, 17 уулчин амь насаа алдсан харамсалтай осол энэ оны аравдугаар сарын 22-нд гарсан.  Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 хүний бүрэлдэхүүнтэй  оргилд нь гарсан ч бууж явахдаа 17 хүн цасан нурангид даруулсан юм. Эсэн мэнд буусан хүмүүсийн гурав нь эмэгтэй, долоо нь эрэгтэй бол осолдогсдын дөрөв нь эмэгтэй, 13 нь эрэгтэй байв.

Эрлийн ажиллагаанд 200 гаруй алба хаагч, 30 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажилласан байдаг. 

Найман настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын II сургуулийн гуравдугаар ангийн сурагч, найман настай Д.Сэржмядаг охин ор сураггүй алга болоод хоёр шахам хугацаа өнгөрч байна.

Охиныг орон даяар эрэн хайж байгаа төдийгүй Замын-Үүд сум, зэргэлдээ сумын нутгаар цагдаа, тусгай, онцгой байдлын албан хаагчид ажиллаж байгаа боловч өнөөдрийг хүртэл олоогүй байна. 

Монгол бөхөнгийн тоо эрс буурлаа

Монгол бөхөнгийн тоо, нөөц, байршил нутаг сүүлийн 10 жилд мэдэгдэхүйц нэмэгдэж 2014 оны байдлаар тоо толгой 14,000-д хүрч, тархац нутаг 13 хувиар нэмэгдсэн байв. Харамсалтай нь, 2016 оны сүүлээр бог малын мялзан өвчний улмаас тоо толгой эрс буурч 2017 оны гуравдугаар сарын байдлаар 5000 орчим бөхөн үлдэж хоцроод байна. Үүнээс хойш өвчний тархалт буурч, зогссон боловч Монгол бөхөнгийн тархац нутгийн хэмжээнд бэлчээр сэргэн ургахгүй байсаар ган гачигийн байдалтай энэ зун, намрыг үдэж өвөлтэй золгоод байна.  Энэ нь монгол бөхөнд дараагийн нэгэн аюул, эрсдэл үүсэх нөхцөл болж байгааг байгаль хамгаалагчдын зүгээс сануулж байна. 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • anu,New York oos 2017-12-27 13:31:37
    Yahaaraa bagsh nar $3500sariin tsalin shaarddag ym,USAd hurtel iim tsalin olgoh bolomjgui,honjiliin hereer holoo jii
  • Батаа 2017-12-27 02:55:59
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • Бат 2017-12-27 02:09:55
    Ахмадын тэтгэвэр нэмэх үү яасан вэ
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах