ОБЕГ, УЦУОШГ-аас мэдээлэл хийнэ
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

08:30 цагт:
Оны шилдэг хүүхэд шалгаруулах үйл ажиллагааны 10 номинацид шалгарсан шилдэг 38 хүүхдийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлнэ.

10:00 цагт: Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссоос их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион явуулсан “УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ: ШАЛТГААН, ҮР ДАГАВАР, СУРГАМЖ СЭДЭВТ ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН-ы шагнал гардуулах үйл ажиллагаа “Хангарьд ордон”-ы 14 давхрын хүндэтгэлийн танхимд болно.

10:00 цагт: Оны шилдэг хүүхэд шалгаруулах үйл ажиллагааны 10 номинацид шалгарсан шилдэг 38 хүүхдийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд хүлээн авч уулзаж, батламж, гарын бэлэг гардуулах үйл ажиллагаа болно.

11:00 цагт: Чингэлтэй дүүргийн 16-р хорооны, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдийн бүлэг "Гэгээлэн төв" ТББ-ын үйл ажиллагааг дэмжих, өрхийн тогтмол орлого бий болгох, орлого нэмэгдүүлэх зорилготой мөнгөн хандив өгөх арга хэмжээ болно. Хаана: Хайлаастын Хуучин Хаан банктай буудал

11:00 цагт:  Баяр, амралтын өдрүүдэд болзошгүй аюул, ослоос хэрхэн урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангах талаар иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Хаана: Онцгой байдлын ерөнхий газар

12:30 цагт: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн нөхцөл байдлын талаар Нэгдсэн эмнэлэг дээр мэдээлэл хийнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.