Одоо Х.Тэмүүжин ажил хийлгэхгүй байна гэж гонгинох эрхгүй
Цагдаагийн албыг шинэч­лэхэд хамгийн том саад тээг болж байсан Б.Би­лэг­тийг Засгийн газар чөлөөл­чих­лөө. Салбарынхаа сайдын эс­рэг баримт цуглуулж, атгандаа хий­хийг оролдсоны цаана гэмт хэрэг илрүүлэх гэсэн биш, харин ч сайдыгаа унагаж, шинэчлэлийг нь зогсоох, улмаар албан тушаал эрх, мэдлээ авч үлдэх гэсэн санаа давамгайлсан байх магадлал өн­дөр байгаа учраас түүнийг зү­гээр албан тушаалаас нь халаад өн­гөрвөл хайран л байна. 
 
Нөгөө талаар Х.Тэмүүжингийн хувьд энэ бол ялалт. Бас сургамж. Б.Билэгтийн томилгоог тэр өөрөө хийсэн, гэвч итгэсэн хүн нь эргэж ноцсон. Энэ бол түүнийг хат суусан улстөрч болох, алхам бү­рээ хянах ёстой гэдгийг ямар ч лекцэнд сууснаас илүү ойлгуулж өгсөн болов уу.  Х.Тэмүүжин бол Засгийн газрын чухал фигур. Тийм ч учраас Зас­гийн газар нь эцсийн эцэст түү­нийг дэмжиж, Б.Билэгтийг за­маас нь зайлуулж өглөө. Ин­гэс­нээр тэрбээр “Х.Тэмүүжин ши­нэч­лэлээ хийж чадахгүй нь бо­лол­той” хэмээн эргэлзэж байсан хү­мүүсийн эргэлзээг тайлж, эхэл­­сэн ажлаа дуусгах итгэл дүү­рэн байгаагаа харууллаа. Мөн түүнч­­лэн байр суурь нь ямар бат бөх байгаа вэ гэдгийг өөрийнх нь эс­рэг зогсч буй цагдаагийн бусад дар­га нарт мэдрүүлсэн хэрэг бол­лоо. Түүнийг ийм шийдвэр гар­гас­ны дараа “Б.Билэгтийн оронд С.Баатаржавыг дэвшүүлж жин­хэл­нэ”, “Шанага” хэмээх М.Ган­бол­дыг БНАСАУ-аас авчирч то­ми­л­­но” гэсэн яриа гарсан.

Гэвч үнэн­­дээ цагдаагийн даргаар хэн очих нь биш, очсон хүн нь сайддаа хам­жаа болж, шинэчлэлийг жин­хэнэ утгаар нь хэрэгжүүлж чадах уу гэдэг нь ард түмэнд илүү сонин бай­на. Цагдаагийн байгууллага сайды­гаа мөрдөж, мөшгисөн гэдэг яриа гарахаас өмнө, өнгөрсөн жи­лийн өдийд сайд твиттертээ “То­ми­лог­дохдоо шинэчлэлийг дэм­жинэ гэж ам гарчихаад, эрх мэ­­дэлд очсоныхоо дараа зангаа ху­вир­гаж, сандал ширээ, цол хэр­гэмд толгойгоо мэдүүлж шинэч­лэлийг эсэргүүцэж, ардчиллыг өмч­лөх гэж орол-дох тэр хар малыг тэвчих арга алга. Новш...” хэмээн жиргэсэн байсан бөгөөд хэн хүнгүй л “Б.Билэгтийг хэлж байна” хэмээн таамаглаж байсан билээ. Гэвч өдийг хүртэл байл­гаад байсан нь Х.Тэмүүжин сайд хуулийнхаа төслүүдийг бо­ловс­­руулж дуусаагүй байсан гэ­хээс илүү Б.Билэгтийн нөлөө их, тохироо бүрдэж өгөхгүй бай­сантай холбоотой болов уу. Нө­гөө талаар, Б.Билэгт бол яах арга­гүй өөрийнх нь томилсон хүн учир хэчнээн буруу зөрүү зүйл хийсэн ч гэсэн хуулиа батлуулсны дараа дагаж мөрдүүлэх тал дээр “асуудалгүй” хэмээн сэтгэснийх биз. Гэвч Б.Билэгт дарга эрүүдэн шүүх зориулалттай сандлуудыг аймгуудын цагдаагийн газруудад ху­ваарилж өгөх тушаалд гарын үсэг зурснаараа Х.Тэмүүжингийн эхлүүлсэн үйл хэргийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн хэрэг байлаа. Б.Билэгтийг халах ёстой гэдэг бодол яг тэр үед л Х.Тэмүүжинд орж ирсэн биз.

Цагдааг зайлшгүй шинэчлэх ёс­той гэдгийг энэ хэрэг өөрөө олон нийтэд хангалттай харуул­сан. Логикоор нь хөөгөөд үз­вэл, яргын сандлын асуудлаас бо­лоод салбарын сайдын хувьд Х.Тэмүү­жин Б.Билэгтэд анхааруулга өгч, ха­туу донгодсон байж мэднэ. Үүнд нь хорсож бухимдсан Б.Билэгт ха­лагдахаасаа өмнө сайдыгаа нам дарах ерөндөг хайсан байж таар­на. Тэгээд баримттай болж ав­маг­цаа Х.Тэмүүжинд хэлж, “на­даар оролдвол хэргийг чинь дэл­гэнэ шүү” гэж анхааруулсан байх. “Г.Сарангэрэлийн” хэрэг олон нийтэд ил болоогүй байхад сайд ямар нэг зүйл мэдчихсэн “Сайд дээ­рээ хүртэл гүйцэтгэх ажил­ла­гаа явуулж байна” хэмээн хэн нэ­гэнд гоморхсон янзтай ярьж бай­сан нь цагаан дээр хараар би­чээстэй байна. Гэвч тэрбээр гэр бүл, карьерт нь ямар эрсдэл учирч байгааг мэдсээр байж шинэч­лэ­лийнхээ талд зогсох нь одоо ойл­гогдож байна. Цагдаагийнхны гаргаж ирсэн “Г.Са­рангэрэлийн” гэх тодотгол­той хэрэгт нэр нь холбогдсоноор тэр­бээр нэг хэсэг дэнтэй дун­тай явсаар арай гэж суудал дээ­рээ тогтож үлдсэн. Энэ удаа Х.Тэ­мүү­жин цагдаад хийж бай­гаа шинэчлэлээ болих, эсвэл өөрийнх нь эсрэг нэгдээд буй “дарх­лагд­сан” хурандаа нартай дайн зар­лаж, замаасаа зайлуулах гэсэн хоёр замын нэгэн дээр ирсэн гэд­гээ ойлгосон байх ёстой. ЦЕГ-ын даргыг чөлөөлөх шийдвэр гар­гасан нь тэрбээр хоёр дахь замыг сон­госон болохыг харуулж байгаа юм. Сайд нэгэнт итгэл зориг төгс байгаагаа ийнхүү харуулсан болохоор цагдаад шинэчлэл хийг­дэнэ гэсэн итгэл бөхөхгүй.

Сайд хийе гэснээ хийхийн тулд ЦЕГ-т найдвартай хүнээ тавих ёстой. Тэр хүн нь цагдаа дотроо нэр хүндтэй байхаас гадна хамгийн гол нь шинэчлэлийн талаар тодор­хой ойлголттой, сайдтай үзэл бо­дол нэгтэй байх ёстой юм. Ши­нэчлэлийн асуудал яригдаж эхэл­сэнтэй зэрэгцээд цагдаагийн бай­гууллагын ажилтан, албан хаагч­дын дунд  “Цагдаа эрх дархаа алдаж, үйлчилгээний байгууллага болчихвол төр хүчгүйднэ” гэсэн тархи угаалт маш хүчтэй явагдсан. Энэхүү тархи угаалтыг явуулж байсан гол эзэд нь цагдаагийн эрх мэдэлтнүүд, дээд тушаалын офицерууд байсан гээд бодохоор ийм хүн олох маш хэцүү. Гэхдээ тийм хүн олдоно гэдэгт эргэлзэх хэрэг­гүй.

Засгийн газрын хуралдаанаар Б.Би­лэгтийг чөлөөлсөний дараа үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон С.Баа­таржав тушаал гаргаж, Ул­сын мөрдөн байцаах газрын дар­га хурандаа Ц.Батсүхийг үүрэгт аж­лаас нь чөлөөлсөн гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ бол Х.Тэмүүжин сайд цагдаагийн дарга нарыг баруун солгойгүй халж, солих нь гэхээсээ илүү Цагдаагийн албаны тухай хууль хэрэгжих нь гэсэн мессэжийг өгч байна гэж ойлгох ёстой. Шинэ хуульд Эрүүгийн цагдаагийн газар, мөрдөн байцаах газар, Хэрэг бүртгэх алба нэгдэж, цомхон хүчээр ажлаа явуулахаар заасан байгаа. Удахгүй дээрх гур­ван байгууллага нэгдэж, дарга бит­гий хэл байгууллага нь өөрөө байх­гүй болно.   Х.Тэмүүжин сайд ажлаа авс­наасаа хойш Цагдаагийн албаны хууль, Цагдаагийн албаны хуулийг да­гаж мөрдөх журмын тухай хууль батлуулсан. Дотроосоо эсэр­гүүцэлтэй тулсан учраас хэрэгжилт, бодит амьдрал дээр буух үйл явц нь удаан үргэлжилж байгаа нь нууц биш. Гэхдээ одоо нэгэнт хууль хэрэгжихгүй гол шалт­гаан болсон хуучинсаг удирд­лагуудыг өөрчилж эхэлж бай­г­аа тул “хөрсөн дээрээ” удахгүй бууж ирнэ гэдэгт итгэлтэй байна. 

Одоо Гэмт хэргийн тухай хууль хүлээгдэж буй. Нийгэмд сайн, муу нөлөө нь маш мэдрэг байдаг энэ хуулийн төслийг сайн нягталж байж батлах шаардлагатай. Энэ хуулийн талаар магтаал, шүүмж­лэл аль аль нь гарч байна. Энэ шүүмж­лэлийг нь авах ёстой бо­лов уу. Хэрвээ энэ бүгдийг хийж, иргэншсэн цагдаатай, өмнө байсан Эрүүгийн хуулиас харь­цангуй шударга Гэмт хэргийн тухай хууль­тай болчихвол Х.Тэмүү­жин­­гийн гавьяа тэр болно. Харин С.На­рангэрэл гавьяатын хэлээд байгаа шүүмжлэл үнэн болох нь бат­лагдвал хариуцлага тооцно гэ­дэг нь мэдээж. Саад болоод бай­сан нөхдийг чинь явуулчихлаа, харин хоёр жилийн дараа ажил хийлгээгүй гэж битгий гонги­ноо­рой доо.
Монголын мэдээ
Х.Сайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • chikondo 2014-08-18 17:27:00
    http://Cash4Visits.com/ref.php?refId=324726
    182.160.33.222
    Мэдэгдсэн Хариулах
  • jervis 2014-08-18 15:18:24
    Temuujin mini mash baga hugatsaa uldleeshuu!!!!Mongol ulsiin ireeduin toloo hurdalaarai bushuulaarai.!!!!!!!!!!!!!!Shaardagdah buh zuiliig hii
    112.72.13.213
    Мэдэгдсэн Хариулах
  • Нэмэлт ойглолт өг 2014-08-18 11:12:56
    Т.Билэгтийн ард ерөнхийлөгч байгаа, ЗГ-ийг унагах хүсэлт Ерөнхийлөгчид байх шиг харин яагаад тэр Ардчилсан засгийнхаа эсрэг сүх барьсан гамин шиг хандах болов?
    103.26.193.25
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-08-18 07:03:04
    Цагдааг шинэчлэх болсон шүү , үнэхээр, бүүр ялзарсан газар
    202.179.22.143
    Мэдэгдсэн Хариулах
  • ЦАГДААГИЙН АХМАД 2014-08-18 01:44:39
    ТЭМҮҮЖИН ХҮҮ ПРАКТИК АЖЛЫН ТУРШЛАГАГҮЙ БОЛОВЧ ОНОЛЫН МЭДЛЭГ САЙТАЙ, ШИНЭЛЭГ СЭТГЭЛГЭЭТЭЙ ЗАЛУУ УЧРААС ТҮҮНИЙГ ДЭМЖИХ НЬ ЗӨВ. ХАРИН УРАГШЛАХ ХӨГЖИЛД ЧӨДӨР ТУШАА БОЛСОН ХУУЧИНСАГ ЛУГЛАГАРУУДЫГ УСТГАХ ХЭРЭГТЭЙ.
    202.179.14.32
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2014-08-18 05:59:43
      Яасан ч дураараа юм ярих юм. Нэртэйгээр нь цагдаагийн байгууллагыг намынхаа өмч болгочихл доо.
      202.131.228.66
      Мэдэгдсэн Хариулах
    • Дэмжигч 2014-08-18 04:30:30
      Тэмүүжин чамайг зоригтой хийж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Ажлаа улам сайн хийгээрэй. Ухрах араа чамд байж болохгүй. Хэрэв ухарвал тэр чигээрээ чи хэнч биш болно. Наадуул чинь бузрын туйл шүү. Одоо тэр багш энэ тэр гээд буруу зөнөсөн хүмүүсийн яриаг би
      202.131.234.50
      Мэдэгдсэн Хариулах
      • demjigch 2014-08-18 07:28:37
        temuujing demjinee!!! Mongold hamgiin turuund shinechleh zuil gevel Tsagdaa yah argagui mun!!!
        98.237.172.98
        Мэдэгдсэн Хариулах