Төрийн сангийн дансны үлдэгдэлд хүү тооцно

Сангийн сайд Ч. Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар өнөөдөр Монголбанк дахь Төрийн сангийн нэгдсэн дансны төгрөгийн харилцах дансны үлдэгдэлд Монголбанк хүү төлөх мөн бусад нөхцөлийг харилцан тохиролцож, гэрээнд гарын үсэг зурлаа.

Ингэснээр Төрийн сангийн нэгдсэн дансыг сонгодог утгаар нь хөгжүүлэх эхлэлийг тавьж байгаагаараа ач холбогдолтой юм. Төрийн сангийн нэгдсэн дансыг үр ашигтай ашигласнаар нэг талаас, мөнгөний бодлогын үйл ажиллагааг Засгийн газрын мөнгөн хөрөнгийн удирдлагатай уялдуулж, үр нөлөөг нь дээшлүүлэх, нөгөө талаас Засгийн газрын мөнгөн урсгалын ил тод байдал нэмэгдэж, өрийн удирдлагыг сайжруулах боломжтой болж байгаа юм.

Мөн гэрээний бусад нөхцөлийн хүрээнд өнөөдөр Сангийн яамнаас 360 сая ам.долларыг Монголбанкинд худалдлаа.

Цаашид төсөв, мөнгөний бодлого харилцан дэмжлэгтэйгээр илүү уялдаа холбоотой хэрэгжих, төсөв, мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байна.
 

Эх сурвалж: Монголбанк

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ddd 2017-12-28 01:57:26
    huurhii guilgachin mongoliin guilgachin Said Hurelbaatar
    103.229.177.18
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2017-12-27 15:19:27
    sangiin saidad gants zov xun taivigdlaa meregjiliin undur bolovsroltoi chadvar undur xun ajilaa yaj xiij baaga xarj bga biz dee.
    103.212.116.220
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-12-27 08:26:41
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах