АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Энэ хуулийн төсөлд ажлын хэсэг дээр ойлголцох зүйл байгаа. Гэхдээ түүхий юм их байна.  Тийм учраас тав хоногийн завсарлагыг Төвбанкны хуулийн төслөөр авч байна. ОУВС-аас шаардаад байна гэдэг шалтгаанаар банкны хуулиудыг хэлэлцэх гэж яарч байгаа нь буруу” хэмээлээ.

Тиймээс байнгын хороо үргэлжлүүлэн Банкны тухай дараагийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Гэхдээ уг хуулийн төсөл дээр ажлын хэсгийн хэмжээнд дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн тул байнгын хорооны хуралдааныг завсарлууллаа. 

 

П.ГОО

Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-12-27 08:27:27
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах