Жүжигчин Б.Батзаяад орон сууцны түлхүүр гардууллаа

Шинэ оны босгон дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гарган Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын  бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан зарим ахмадад орон сууцны түлхүүр гардуулав.

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль зэргийг үндэслэж, улс нийслэлийн хөгжилд оруулсан хувь нэмэр болон эрүүл мэнд, амьдралын гачигдалтай байдлыг харгалзан УИХ-ын гишүүн асан, Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн М.Зэнээ агсны гэргий Баянгол дүүргийн иргэн Ж.Бямбаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Т.Охобал, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Г.Батбаяр, Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Батзаяа нарт тус бүр хоёр өрөө байрны түлхүүр гардуулсан юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монгол Улсынхаа төлөө нийслэл Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтийн төлөө өөрсдийн залуу насыг зориулж, хөдөлмөрийн ид бахыг үзүүлэн ажиллаж байсан ахмадуудад орон сууцны түлхүүр гардуулж байгаадаа маш их баяртай байна. Нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж улсаас байр олгодог явдал байхгүй болсон. Гэсэн хэдий ч бид хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтраад тэдний нийгмийн хариуцлагын хүрээнд ялангуяа орон сууц барьдаг компаниудтай хамтран иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Өнөөгийн Монгол Улсыг бий болгохын төлөө зүтгэж ирсэн ахмадуудынхаа амьдралын гачигдалтай байдал, эрүүл мэндийн асуудлыг харгалзан үзээд туслалцаа үзүүлж байгаа. Энэ ажил олон нийтийг хамарч чадахгүй байгаа хэдий ч цаашид НЗДТГ-т ирдэг олон зуун өргөдлийг багасгахын төлөө ажиллах болно. Та бүхэнд аз жаргалтай, урт удаан наслахыг ерөөе” хэмээн онцоллоо

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Т.Охобал “Би Монгол Улсын  хамгийн хүнд салбарын нэг болох Налайхын их уурхайд 40 гаруй жил ажилласан. Газрын гүний ажил гэдэг хамгийн хүнд байдаг. Аюулгүйн ажиллагаа ихтэй орчин нөхцөлд насаараа ажилласан. Олон жил улс эх орноосоо орон сууцтай болгож өгөхийг хүссэн өргөдөл бичиж байсан. Харин өнөөдөр миний энэ мөрөөдлийг биелүүлж орон сууцтай болгож байгаа хотын дарга С.Батболдод хязгааргүй талархаж, баяртай байна” хэмээлээ.

Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батзаяад НЗДТГ-аас орон сууцны түлхүүр гардуулсан. Түүний урлаг соёлд оруулсан хувь нэмрийг ийнхүү төр үнэлж, эрүүл мэнд, амьдралын гачигдалтай байдлыг харгалзан дэмжлэг үзүүлэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-12-30 14:09:04
    Энэ Батзаяа чинь Үнэхээр гавяатай хүн мөн үү? Байр өгч байгаа нь ч авч байгаа нь ч ичдэг болоосой.ядарч зүдэрсэн жирийн иргэнд өгсөн бол баярлах байлаа
    139.5.218.179
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-12-30 03:09:02
    Эзнээ олоогүй, эрх мэдлээ хэтрүүлсэн эрүүгийн гэмт хэрэг юм биш үү.
    202.179.31.110
    Мэдэгдсэн Хариулах
  • батзаяа 2017-12-29 08:34:42
    Батзаяа гуайд дээмий байсан юм даа. Мөрийтэй тоглож хамаг юмаа алдсан. Өөр хүмүүс зөндөө л байсан даа уг нь ТҮКийн ганц нэг хүнд өгсөн бол.....
    43.242.243.243
    Мэдэгдсэн Хариулах
  • з 2017-12-29 06:32:18
    Арчаагүй яваад өрөвдүүлж тэтгүүлдэг нь зүгээр үү?
    103.57.92.150
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-12-28 15:27:50
    Batzaya bol toriin xair xishgiig yuman chinee boddoggyi arxichin ternees oorchin unencheer urlagt zutgesen olon axmaduud baina Darizav guai
    98.228.96.94
    Мэдэгдсэн Хариулах
  • zail zaasaa! 2017-12-28 15:26:10
    ene muu Pyazda yamar ch olon tylyyr menge tyslamj abah yum!ene yachihsan haralmar be?...
    212.234.217.188
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2017-12-28 12:41:09
    HUUE ABSAN BAIRAA YAGAA BE OOR YADARSN HUND OGOHGUI DEE AAN
    202.21.106.131
    Мэдэгдсэн Хариулах
  • доо 2017-12-28 10:20:08
    буруу шийдвэрийнхээ хохирлыг хотын дарга харИуда хэрэгтэй
    202.9.43.182
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-12-28 08:44:03
    Ахмадын орон сууцанд өмнө нь байртай байсан хүмүүс орж болохгүй гээд байсан хэрнээ өинө нь байртай байсанд дахин байр өгч болох уу? Ялангуяа казиночид
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-12-28 08:41:20
    Улсаас авсан байраа яачихаад хотоос авч байгаан? Батзаяа лав мөрийтэй тоглосон гэсэн. Нэг өгөөд болох юм биш үү? Одоо бусад гавьяатууд байраараа тоглочихоод
    202.9.43.108
    Мэдэгдсэн Хариулах
  • би 2017-12-28 08:19:57
    Казинод өгчих байлгүй дээ
    103.229.122.15
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-12-28 08:08:15
    Энэ эрхмүүд соц үед үнэгүй авсан байраа зарсан уу байр аваагүй л одоо хүрээгүй нь лав
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-12-28 07:36:48
    МАНгаруудаа одоо наад шоугаа болиочээ ард түмнээс татвар авах болохоороо эдийн засаг болихоо болисон АН ийм болгосон гээд улин донгодоод байдаг яг үнэндээ Батза...
    202.21.117.6
    Мэдэгдсэн Хариулах