Он солигдох мөчид нийслэлийн таван цэгт ёслолын буудлага болно

Жил бүрийн он солигдох мөчид НЗДТГ-аас иргэддээ зориулан "Улаанбаатарын мөнгөн шөнө" шинэ жилийн баярын цэнгүүнийг Сүхбаатарын талбайд зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн цэнгүүний найруулагчаар УДЭТ-ын жүжигчин, найруулагч СТА А.Чингүн ажиллаж, зөвлөх найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар нар ажиллаж байна. Баярын цэнгүүнд үе үеийн хамтлаг, дуучид оролцож уран бүтээлээ толилуулж он гарах мөчид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга нийслэлчүүддээ мэндчилгээ дэвшүүлнэ.

Мөн энэ үдэш нийслэлийн таван цэгт буюу Сүхбаатарын талбай, Соёл амралтын хүрээлэн, Сүхбаатар дүүргийн Дамбын гүүр, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Баянзүрх дүүргийн Маахуур толгойгоос ёслолын буудлага хийхээр болжээ.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-12-30 04:09:35
    Ytaa nemeh zardalaa 95% hemneh umsan.
  •  2017-12-30 03:00:23
    Утаан дээр утаа нэмж ард түмний мөнгө дэмий үрж байхаар хүүхдийн сувилалд хандивла.
  • Төмөр 2017-12-29 05:50:07
    Утаан дунд салют чинь харагдахгүйээ хө.20 буудах салютны мөнгө аваад 2 буудчаад бусад мөнгий нь өөртөө үлдээ.