Шинэ жилийн баярын мэнд хүргэе

Нэгэн жил улиран одож, баяр бахдал, амжилт бүтээлээр арвин шинэ оноо угтах торгон мөчид Оллоо.мн мэдээ мэдээллийн сайтын хамт олны зүгээс нийт уншигчид, хамтран ажиллагч байгууллагууддаа оны баярын мэнд хүргэе!

Мэдээлэл холбооны технологи асар эрчимтэй хөгжиж, интернэт хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж буй энэ түүхэн цаг үед “Оллоо” ХК нь 2004 оны тавдугаар сард өдөр тутмын мэдээ, мэдээллийн www.olloo.mn портал сайтын түүхийг эхлүүлж байсан билээ. Тэгвэл Өдгөө 14 жилийг ардаа орхисон манай хамт олон ирж буй 2018 оноо амжилт бүтээлээр дүүрэн угтлаа.

Уншигч та бүхэн:

Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо

Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж

Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ

Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая,

Амжилт бүтээлийн гэрэл цацарсан

Аз жаргалын мөнгөн жимээр

Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн

Угтах он айлчлан ирлээ

Цалгилан долгилон он солигдож

Цасан өмсгөл ертөнцийг бүрхэж

Оюу эрдэнийн өнгөөр орчлонг чимж

Одот тэнгэрийн зурваст 2018 он түглээ

Сайхан баярлаарай

Шинэ оноо эрүүл, аз жаргалтай, сайны ерөөл дүүрэн угтахыг Та бүхнээс хүсье.

Мэдээ мэдээллийн Оллоо.мн сайт

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.