Оффшор бүс дэх хөрөнгөө буцаан татах хугацаа энэ сарын 4-нд дуусгавар болно
Оффшор бүсэд байршуулсан мөнгөө гурван сарын дотор татахтай холбогдсон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. 
 
Хууль батлагдсанаас хойш Засгийн газар дөрвөн сарын дараа буюу өнгөрсөн оны аравдугаар сард оффшор бүсэд хамаарах нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталсан. Энэ дагуу оффшор бүс дэх үйл ажиллагааг энэ сарын 4-ний өдрөөр дуусгавар болгох хуулийн зохицуулалттай.
 
Иймээс АТГ-аас  нийтийн албан тушаалтан нь офшор бүс дэх банкны дансаа хаах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагаагаа зогсоох, дуусгавар болгох арга хэмжээ авах хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагуудад зөвлөмж, чиглэл хүргүүлжээ.
 
Тодруулбал, Засгийн газрын 244 дүгээр тогтоолоор батлагдсан Ангиль, Бахамын арлууд, Бахрейны Хаант Улс, Белиз Улс, Бермудын арал, Британийн Виржинийн арлууд, Жерси, Кайманы арлууд, Куукийн арлууд, Лихтенштейний Вант Улс,  Маршаллын арлууд, Мэний арал зэрэг 34 бүс нутагт оффшор данс эзэмшдэг, мөнгөн хөрөнгө байршуулсан, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан нийтийн албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээдүүд нь энэ талын үйл ажиллагаагаа энэ сарын 4-ний өдрөөр зогсоож, энэ тухайгаа Авлигатай тэмцэх газарт ирэх сарын 4-ний дотор мэдүүлэх зохицуулалттай юм. 
 
Харин Засгийн газрын 326 дугаар тогтоолоор баталсан оффшор бүсэд буюу Арабын нэгдсэн Эмират, Ботсвана, Бруней, Бүгд Найрамдах Мальта, Ирланд, Куракао, Лексембург, Макао, Малайз, Монако, Монтсеррат, Самоагийн Тусгаар улс, Сингапур, Хонконг, Швейцар зэрэг 15 улс орны оффшор бүс дэх банкны дансаа хаах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээг ирэх гуравдугаар сарын 6-ны өдрийн дотор авч, улмаар дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн дотор Авлигатай тэмцэх газарт мэдүүлэх шаардлагатай. 
 
 
         
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • АХМАД ИНЖЕНЕР 2018-01-03 13:12:41
    АШГҮЙ ЭХ ОРОНЧ БУС ЭДГЭЭР ХҮМҮҮСИЙН ХАДГАЛАМЖИЙН МӨНГИЙГ ГЕРМАН УЛС УЛСЫН МЭДЭЛД АВАХ ХУГАЦАА ЗААХ ХЭРЭГТЭЙ
  • Ард түмэн 2018-01-03 09:03:12
    Оффшорт данстай гэдэг нь Panama Papers-аар ил болчихоод байхад л сонгоод гаргасан шүү дээ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ард түмэн оффшорчдыг дэмжинэ гэсэн үг.
  • zochin 2018-01-03 05:20:02
    tataxgyi dee yaj ch chadaxgyi sh tee
  • Баталгаа хэрэгтэй!!! 2018-01-02 12:32:42
    Офшороос мөнгөө татахын тулд татвар ногдуулахгүй, ямар нэгэн ял хариуцлага тооцохгүй, нийтэд ил зарлахгүй г.м. баталгаа өгөх ёстой! Эс тэгвээс хэн ч татахгүй!!!...
  • Бат 2018-01-02 08:40:15
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм