Оффшор бүс дэх хөрөнгөө эргүүлэн татаагүй бол албан тушаалаас  нь чөлөөлөх хуулийн заалттай

Оффшор бүс нутагт мөнгөн хөрөнгө байршуулсан, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн бол буцаан татах эхний хугацаа энэ сарын 4-ний өдрөөр дуусгавар болж байна. Энэ асуудалтай холбогдуулан АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээс дараах асуултад хариулт авлаа. 

-Оффшор бүсээс хөрөнгө татах ажиллагаа энэ сарын 4-ний өдрөөр дуусгавар болж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль  өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон.

Тус нэмэлт өөрчлөлтөөр хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан болон тэдгээрийн хамаарал бүхий этгээд оффшор бүсэд мөнгөн хөрөнгө байршуулах, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглосон.  Хууль батлагдан гарсантай холбогдуулан оффшор бүс нутгийн жагсаалтыг Засгийн газраас тогтоох хуулийн заалттай.

Энэ хүрээнд 2017 оны наймдугаар сарын 31-ний Засгийн газрын 244-р тогтоолоор оффшор бүс нутгийн жагсаалт болгож 49 орныг баталсан. Энэ тогтоол Авлигатай Тэмцэх Газарт аравдугаар сарын 04-ний өдөр албажиж ирсэн.

Уг өдрөөс хойш оффшор бүс нутагт мөнгөн хөрөнгө байршуулсан, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн бол 3 сарын дотор холбогдох арга хэмжээг авах ёстой. Энэ хугацаа нэгдүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болно. Өөрөөр хэлбэл оффшор бүс дэх үйл ажиллагааг 2018 оны 1 дүгээр сарын 4-ний дотор энэ бүс нутагт  хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан болон тэдгээрийн хамаарал бүхий этгээд оффшор бүсэд мөнгөн хөрөнгө байршуулсан, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, бол дансаа хаалгах, үл хөдлөх хөрөнгөө худалдах, захиран зарцуулах эрхээ бусдад шилжүүлэх ёстой. Улмаар энэ сарын 04-ний өдрөөс  хойш 30 хоногийн дотор АТГ-т мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэй. Энэ хугацаа ирэх хоёрдугаар сарын 4-ний өдөр дуусгавар болно гэсэн үг. 

-Өнгөрсөн оны сүүлд оффшор бүсийг шинэчилж 15 улсыг нэмсэн. Эдгээр улс орнуудад данс эзэмшсэн бол хөрөнгөө татах хугацаа хэзээ дуусгавар болж байгаа вэ?  

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор оффшор бүс нутгийн 49 улс орны жагсаалтыг шинэчилж 15 улс орныг шинээр нэмсэн. Үүнд монголчуудын дийлэнхдээ зорчдог Сингапур, Хонг-Конг, Швейцар Арабын нэгдсэн Эмират, Ботсвана, Бруней, Бүгд Найрамдах Мальта, Ирланд, Куракао, Люксенбург, Макао, Малайз, Монако, Монтсеррат, Самоагийн Тусгаар улс, зэрэг, 15 улс орны оффшор бүс дэх банкны дансаа хаах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээг энэ оны гуравдугаар сарын 6-ны өдрийн дотор авч, улмаар энэ оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн дотор Авлигатай тэмцэх газарт мэдүүлэх шаардлагатай. 

Хуулийн дагуу мэдүүлэг гаргагч тухайн этгээдийг нийтийн албанаас халах хүртэл заалттай. Улс төрийн албан тушаалтнуудын хувьд эгүүлэн татах үндэслэл болно.

-Хэрэв дээрх  хугацаанд холбогдох албан тушаалтан түүний хамаарал бүхий этгээдүүд оффшор мөнгөн хөрөнгө байршуулсан, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, данс  эзэмшсэн гэдгээ мэдүүлээгүй тохиолдолд хуулийн ямар заалтаар хариуцлага хүлээх вэ? 

-Хуулийн дагуу мэдүүлэг гаргагч тухайн этгээдийг нийтийн албанаас халах хүртэл заалттай. Улс төрийн албан тушаалтнуудын хувьд эгүүлэн татах үндэслэл болно.  Холбогдох албан тушаалтан түүний хамаарал бүхий этгээдүүд оффшор мөнгөн хөрөнгө байршуулсан, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, бол дансаа  эзэмшсэн бол холбогдох арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй. 

-Өнөөдрийн байдлаар оффшор бүсээс хөрөнгөө татсан хэчнээн албан тушаалтан байгаа вэ?

-Эхний бүс нутгийн жагсаалтад оффшор данстай, хуулийн эдгээд байгуулсан бол ирэх хоёрдугаар сарын 4-ны дотор  АТГ-т мэдүүлэх хуулийн хугацаатай байгаа. Тиймээс одоогоор хэчнээн мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудаас материал ирүүлсэн гэж тоон мэдээллийг хэлэх боломжгүй байна. Хуулийн хугацаа дууссанаас хойш холбогдох мэдээллийг өгөх боломжтой.  

-Мэдүүлэг гаргагч түүний хамаарал бүхий этгээдүүд гэхээр нэлээн өргөн цар хүрээг хамрах байх? 

-2017 онд 39 мянга орчим албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлэг гаргасан. Хамаарал бүхий этгээд гэдэгт, эхнэр, нөхөр, тэдний төрсөн ах, дүү болон гэр бүлийн гишүүн цаашлаад нэгдмэл сонирхолтой этгээд орно. Нэгдмэл сонирхолтой этгээд гэдэгт бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа хувь эзэмшигчдийг хамруулна. Эдгээр хүмүүс оффшор бүс дэх 49 улсад данс болон эд хөрөнгө эзэмшдэг бол энэ асуудлаа цэгцлэх хэрэгтэй болж байгаа. 

-Оффшор бүсэд манай улсаас 43 иргэн данс эзэмшдэг тухай олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос мэдэгдсэн.  Үүнээс төрийн албанд ажиллаж байсан болон төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилласан тэдгээрийн хамаарал бүхий 23 хүнийг АТГ-аас шалгаж байгаа гэсэн мэдээлэл бий. Шалгалтын ажиллагаа ямар шатанд явж байгаа вэ? 

-Энэ асуудлаар манай газрын Мөрдөн шалгах хэлтэс дээр холбогдох мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаа.  Энэ хүрээнд шалгагдаж байгаа зүйлүүд бий. ХОМ гаргагчдын зүгээс миний дээр дурдсан хугацаанд холбогдох арга хэмжээг авч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрчлөлт орсон тохиолдлыг АТГ-т мэдэгдэж бүртгүүлэх ёстой. 

-Хөрөнгө орлогын мэдүүлэг авч эхэлсэн байна. Энэ талаар тодруулахгүй юу? 

-Авлигын эсрэг хуульд заасны дагуу хуулийн үйлчлэлд хамаарагдах албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргах ёстой байдаг. Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 1-ээс эхлэн мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа эхэлсэн байна.  Нийт 108 байгууллага дээр мэдүүлгийг бүртгэх хадгалах үйл ажиллагаа явагдана. Энэ хүрээнд АТГ-аас төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудад зөвлөмж хүргүүлээд байна. Төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд шууд АТГ-т мэдүүлгээ гаргадаг. Бусад албан тушаалтнуудын хувьд өөрийн томилсон буюу удирдах байгууллагуудаа мэдүүлгээ гаргана. 

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-01-03 10:46:52
    АШГҮЙ ДЭЭ УИХ-ын хэдэн гишүүн татагдах нь. ХУРДАН ТАТААД ӨГӨӨЧ ТЭГВЭЛ АРД ТҮМЭН БАЯРЛАНДАА БАЯРЛАНА ААА
  • Зочин 2018-01-03 07:52:33
    Монголын газар нутаг зарж баяжисан хөрөнгий нь хураагаад ард түмний хөгжлийг хойш татаж, тусгаар тогтнолд занал учруулсан,өр ширэнд оруулсанд нь цаазаар ав.
  •  2018-01-03 07:06:09
    Наад хүн хогуудаа чихдээд ав. тэр мөнгө нь ямар шударгаар олсон мөнгө биш.
  • Бат 2018-01-03 02:44:27
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • Och 2018-01-03 02:22:36
    ёстой нэг үлгэр ярих юм даа .та нар шиг хүмүүс хэзээ ч чадөхгүй.ха
  • монгол 2018-01-03 02:13:22
    Монгол улсыг Европын холбоо оффшор бүс гэж үзэж байгаа гэсэн мэдээлэл байсан. Хэрвээ энэ үнэн бол бид бүгд яах вэ? Бидний буюу ард түмний данс Монголд л байна
  • иргэн 2018-01-03 02:12:41
    Наадуул чинь нарийн аргатай, Ерөнхийлөгчийг хуурсан юм чинь та нарыг бас нэг муу аргаар хуураад уснаас хуурай гарахаа мэдэх хүмүүс байх оо, 20 мянган хувьсагч о...
  • Тат 2018-01-03 02:00:55
    Төрийн 23 этгээдийг шалгаагүй байгаа юм байна!! Офшорын мөнгөнд татвар ногдуулахгүй, ямар нэгэн ял хариуцлага тооцохгүй, нийтэд ил зарлахгүй г.м. баталгаа өгвөл...