Татварын буцаан олголтод хамрагдах иргэд ямар материал бүрдүүлэх вэ
Хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт, буцаан олголтоо авахыг хүссэн иргэдийн материалыг ирэх хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл татварын хэлтэс дээр хүлээн авна. Иймээс хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх иргэд цаг хугацаандаа шаардагдах бичиг баримтаа бүрдүүлэн өгөхийг татварын хэлтсээс мэдээлж байна.

Банкны зээлээр болон өөрийн хөрөнгөөр хувьдаа орон сууц худалдан авсан иргэд 30 хүртэл сая төгрөгийн 10 хувийн орлогын чөлөөлөлтийг эдлэх эрхтэй. Мөн өөрийн болон үрчлэн авсан хүүхэд мэргэжлийн сургуульд сурдаг бол сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг жил болгон эдэлдэг.

 
Бүрдүүлэх материал
 

 Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх анхны жилд дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
  2. Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%
  3. Хүсэлт
  4. Иргэний үнэмлэх, хуулбар
  5. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
  6. ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар   
  7. Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, хуулбар, Орон сууц худалдан авахад төлсөн төлбөрийн баримт /И-баримтаас хэвлэсэн/
  8. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Орон сууцны захиалгын гэрээ        
  9. Орон сууц худалдан авах, барихад зарцуулсан орлогын эх үүсвэр нотолсон баримт
  10. Хөрөнгийн үнэлгээний тайлан
  11. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2 хувийн албан татвар төлсөн баримт
  12. Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт       


Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх дараагийн жилд дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
  2. Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт
  3. Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ 2%
  4. Хүсэлт
  5. Иргэний үнэмлэх, хуулбар
  6. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
  7. ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар   

          

ХХОАТТХ-ийн 24.6-д зааснаар сургалтын төлбөрийн хөнгөлөлт,чөлөөлөлт эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ.

 
  1. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр,
  2. Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%
  3. Хүсэлт
  4. Хүүхдийн төрсний  болон үрчилсэн гэрчилгээ, хуулбар
  5. Суралцаж буй оюутны сургуулийн тодохойлолт /Монгол хэл дээр баталгаат орчуулгатай/
  6. Сургалтын төлбөр төлсөн баримт /И-баримтаас хэвлэсэн/. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн  санхүүгээр баталгаажуулсан байна
  7. Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт
  8. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
 
24 дүгээр зүйл. Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх
24.6.Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.
 

ХХОАТТХ-ийн 24.7-д зааснаар сургалтын төлбөрийн хөнгөлөлт,чөлөөлөлт эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ.

 
  1. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр  
  2. Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%
  3. Хүсэлт
  4. Оюутны иргэний үнэмлэх, хуулбар
  5. Суралцаж буй оюутны сургуулийн тодохойлолт
  6. Сургалтын төлбөр төлсөн баримт /И-баримтаас хэвлэсэн/. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн  санхүүгээр баталгаажуулсан байна
  7. Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт
  8. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
 
24 дүгээр зүйл. Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх
24.7.Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамааруулна.

 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tulga 2018-04-09 17:28:28
    Tatwar.n butsaan olgolt hezee ogoh wee. Hoert dah jilde awch bna
  • Tsoomoo Tuya 2018-03-12 08:19:52
    Barimt bvrtgegdsen bolowch uramshuulal ni nemegdehgvi bhiin ymar uchirtai yum beee????
  • Sugi 2018-03-11 02:20:23
    Tatbarin butsaan olgolt hezee ugch ehleh be
  • Ariunaa 2018-01-04 17:15:17
    Im ym gj hashaa harsn ym bhaw de ard irgedee ingj shulj baij yaj ydurlas garch saihn amidrah ym be
    66.181.161.119
    Мэдэгдсэн Хариулах
  • басан 2018-01-04 05:47:25
    тэтгэврийн зээл хийгээд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн хүнд буцаах хэсэг байддаггүй гэсэн үнэнн үү
    202.9.43.127
    Мэдэгдсэн Хариулах
  • ДАРВААН ХАР 2018-01-04 02:20:02
    Хөрөнгөө гадаад руу офшор руу гарга.Тэгвэл ийм олон бичиг баримт нэхэхгүй
    • uyanga 2018-01-04 04:20:58
      mashin banknii zeeleer awsan bol enend hamragdah bolomjtoi yu
      202.179.27.45
      Мэдэгдсэн Хариулах
  • gerelee 2018-01-03 10:21:27
    arai l ih bicheg barimt shaaradah umaa
  • Сийлэгмаа 2018-01-03 06:52:49
    Сургалтын төлбөр төлсөн баримт байхад л болмоор юм, мянган юм шаардах юм аа. Бичиг цаасанд дэндүү ач холбогдол өгөх юм аа, энэ төрийн байгууллагууд.
  • irgen 2018-01-03 04:25:26
    Хөрөнгийн үнэлгээний тайлан gej uy burduuleh um. Hudaldan avsan gereendbairnii une baigaa sh tee
    103.57.94.153
    Мэдэгдсэн Хариулах