Мэргэжлийн хяналтын байгууллагад авлига үүсэх нөхцөл бүрдсэн гэв

Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нийтээр дагаж мөрдөж буй хууль тогтоомжийг сахин биелүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах, зөрчил, дутагдлыг арилгахад зорилгоор АТГ-аас боловсруулсан Зөвлөмжийг Шадар сайд Ө.Энхтүвшинд гардуулан өгчээ.

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү Шадар сайдтай уулзах үеэрээ түүний эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ажилласан дүнгийн талаар танилцуулав.

Зөвлөмжид мэргэжлийн хяналтын чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллагыг төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг гэрээгээр хүлээлгэсэн нь авлига үүсэх нөхцөл бололцоог бүрдүүлж байгааг таслан зогсоох, мэргэжлийн хяналтын байгууллагын дотоод хяналтыг сайжруулах, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын үйл ажиллагааг шат шатандаа эрчимжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжээс үндэслэлгүй төлбөр, хураамж авахгүй байх, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлаар мэргэжлийн дүгнэлт гаргах ажлын хэсгийн зардлыг зөвшөөрөл хүсэгчээс гаргуулахгүй байх, худалдан авах ажиллагааг хөндлөнгийн нөлөөллөөс ангид явуулахын тулд иргэний нийгмийн төлөөллийг үнэлгээний комисст тогтмол оролцуулах, тендерийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод явуулах зэрэг 19 зүйл бүхий арга хэмжээг дээрх нэр бүхий агентлагуудын түвшинд авч хэрэгжүүлэх талаар дурджээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин Зөвлөмжийг хүлээн аваад цаашид салбарын хэмжээнд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж: АТГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-11-17 16:37:47
    Худалдаж авсан хуурамч дипломыг устгаж чадахгүй хахууль аваад баталгаажуулаад өгчихдөг байцаагч байна шүү дээ. Тэгэхлээр л иргэдийн мэдэхгүй өчнөөн юм байгаа
  • ЗОЧИН-1 2018-01-04 03:15:31
    Энэ байгууллагад мэдлэгтэй хүнлэг сайн ажилтнууд бий. Олон жил ажилласан яаж авилга авах арга учраа олчихсон архагшсан гарууд байгаа . МХ-ын албанд нэг хүнийг о...
  •  2018-01-03 14:54:54
    МХГ угаасаа л анхнаасаа л чадваргүй малуудаас бүрдэж байгуулсан. ХАхууль замбараагүй авч байсан даа. одоо татан буулгаж ЗД-н үүрэг болго. ЗД гэж ажилгүй сургуул...
  • irgen 2018-01-03 12:40:45
    МХГ-ыг татан буулгаж чиг үүргүүдийг нь хуучин байсан байгууллагуудад нь буцаан шилжүүлэх шаардлагатай. Үүнийг сүүлийн 5 жил эрчимтэй ярьсан ч хийхгүй байгаа
  • батаар 2018-01-03 12:22:27
    Хахууль авах нөхцөл бүрдсэн биш, угаасаа энэ байгууллага чинь хахууль авахын тулд байгуулагдсан байгууллага юм аа, тарааж хаях хэрэгтэй.
  • irgen 2018-01-03 06:28:32
    Enhtuvshin said daichin ajillaarai. hiih um ih baina shuu ene salbart. Hereglegchiin erh ashgiig hamgaalah asuudal buheldee Tani ene salbart hamaarch baigaa shu...