Н.Баяртсайхан: Монголбанк криптовалютыг мөнгөн тэмдэгт гэж үзэхгүй

Криптовалют худалдан авах нь өндөр эрсдэлтэй болохыг анхааруулж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдэгдэл гаргажээ.  

Тэрбээр "Сүүлийн үед Монголбанкинд ирж буй мэдээллийг дэнслэн үзэж дараах мэдэгдэл гаргахаар шийдэв.

Цалин, тэтгэвэр, эд хөрөнгөө барьцаалан банкнаас зээл авч, түүгээрээ криптовалют худалдан авч буй зарим иргэдийн талаар надад сонсогдож эхэлсэн нь миний сэтгэлийг ихэд зовоож, түгшүүр төрүүлж байгааг нуухгүй хэлье.

Криптовалют гэдэг нь нэгдсэн нэг удирдлагагүй буюу аль нэг Төв банкны зохицуулалтгүй, бие даасан байдалтай, цахим хэлбэрийн тооцооны хэрэгсэл юм.

Монголбанк нь криптовалютыг мөнгөн тэмдэгт хэмээн үзэхгүй болохыг юуны өмнө мэдэгдье. Тэр нь төлбөр тооцооны хууль ёсны бодит хэрэгсэл болж чадахгүй юм. Мөнгөн тэмдэгтийг зөвхөн улс орны Төв банкууд л гаргах, хэвлэх эрхтэй. Монгол Улсын Төв банкны баталгаатай хууль ёсны мөнгөн тэмдэгт, төлбөрийн хэрэгсэл бол төгрөг юм.

Криптовалютын эрсдэлийн талаар дүгнэлт гаргах ажлын хэсэг Монголбанк дээр байгуулан судалгаа хийлгэв. Судалгаанд үндэслэн блокчейн технологид суурилсан криптовалютыг хөрөнгө оруулалт  хэлбэрээр худалдан авахаас сэрэмжлүүлж байна. Иргэд хохирон үлдэхээс болгоомжлуулах нь миний үүрэг.

Улс орон, Төрийн байгууллагын хяналт шалгалтаас хол, зохицуулалт байхгүй бүтээгдэхүүн болох криптовалют худалдан авахдаа эрсдэлээ сайтар тооцон үзэж, долоо хэмжиж байж нэг огтлох зарчмаар хянуур, хашир хандахыг уриалж байна. Өөрийнхөө сайн мэддэг, чаддаг зүйлдээ эрсдэл багатай хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна.

Хэрэв улс орнуудын төрийн холбогдох байгууллагаас криптовалютын хэрэглээг хязгаарлаж эхэлбэл биткойн зэрэг криптовалютын үнэ цэнэ маш хурдтайгаар унах эрсдэлтэйг анхааруулъя.

Учир нь криптовалютаар дамжуулан татвараас зайлсхийх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа явагдаж байна хэмээн нотлогдвол түүнийг хориглох магадлал өндөр юм.  Энэ талаар Монголбанк урд нь удаа дараа байр сууриа тодорхой илэрхийлж байсан болно" гэжээ.


Эх сурвалж: Монголбанк

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2018-01-04 07:58:25
    ЦАХИМ ТӨГРӨГИЙН ХУУЛИЙН ТӨСӨЛ ИХ ХУРАЛД ОРЧИХСОН БАЙГАА.ГАДНЫ ЛОББ
  • Damiran 2018-01-04 07:40:24
    bitkoinyg mungun temdegt gej uzeed hurungu oruulalt hiigeed ali hediine evropyn holboond uchnuun sergeegdeh erchim huchnii zever ba bohir usny kompaniud ajlaad ...
  • Иргэн 2018-01-04 07:07:42
    Онлайнаар 10-15сая төгрөгийн хооронд хувь хүмүүс тэр валют олдог төхөөрөмж гээд дөрвөлжин хар хайрцаг шиг юмнууд зараад бна. Одоо тэгээд авсан нь хохь болох уу...
  • Zochin 2018-01-04 06:17:34
    Hudlaa medehgui bolohoor hayagaa manaj bn huwi humuus Ali ert tulburiin heregsel bolgood awj ugultsuul bgaashd
  • зочин  2018-01-04 06:10:31
    худлаа болгоомжлуулж байхаар энэ талаар үнэн зөв мэдээлэл болон мэдлэг удаа дараа өгмөөр байх юм
  • Irgen 2018-01-04 05:42:41
    zuv hu. Chad hiisen medegdel gargaj.Ene ard tumen uchraa medehgui l busdiig dagaj darvij bga hedee aldaj duusna.er n Bol bogino zaid money hiij l bh
  • Mongol bank 2018-01-04 05:34:03
    Bayartsaixan eeree baaxan "криптовалют" avaad baigaa daa, baigaa
  • монгу 2018-01-04 05:33:21
    сайд ганц унэн юм ярьжээ. Кринтовалют нь сулжээ худалдаатай адил .сулжээ худалдаа хэрэггуй ч гэсэн бараа зардаг криптовалют нь баталгаашуй юуч биш юм зарж байга...
  • M 2018-01-04 05:02:54
    orchin ueteigee hul niiluuleldee!!! uls ornuud ali boloh boloh talaas ni huuli juramaa bolovsruulaad yavj bhad.. tehnologiin erin ue irj bn shuu dee!
  • 123 2018-01-04 04:46:19
    саяхан IPO гаргасан iTools гээд компани худалдан авахыг уриалж байгаа санагдахын, бүр асар олон майнер суурилуулчихсан зараад байгаа шүүдээ,
  • Иргэн 2018-01-04 04:37:21
    Монголд хууль ёсны компаниуд криптовалют олборлож байгааг юу гэж үзэх вэ. Хууль бус бол олон хүн хохирохоос өмнө тэдний үйл ажиллагааг хязгаарлаж болохгүй юу
  • Төрбат 2018-01-04 04:36:22
    Ард түмэн банк, санхүүгийн мэдлэггүйгээс болоод АМАРХАН МӨНГӨ ОЛОХ АРГА-д их хууртах юм,Сэрэмжлүүлэгийг төрийн ТВ-ээр үнэгүй цацах хэрэгтэй.