Оффшорчдод зориулсан тоолуур гүйж байна

Ерөнхийлөгч өнгөрсөн зун тангаргаа өргөөд удаагүй байхдаа оффшорчдод зориулсан 49 хоногийн өршөөлийн аян маягийн уриалга гаргасан. Өөрөөр хэлбэл, татваргүй бүсэд мөнгөө аваачиж нуусан оффшорчдыг 49 хоногийн дотор нуусан, хөрөнгөө эх орондоо авчрахыг үүрэгдсэн юм. Тухайн үед  49 хоногийн дараа оффшор бүсэд нуугдсан 10 гаруй тэрбум ам.доллар Монголд орж ирэх ба энэ нь манай улсын гурван жилийн ДНБ-тэй тэнцэх хэмжээний их хөрөнгө болох тооцоог ч гаргаж байв. Гэвч оффшорчид Ерөнхийлөгчийн үгийг үл тоов. 

ОФфшор бүс гэдэг бол татварын таатай орчинг бүрдүүлсэн, өндөр нууцлалтай бүс. Мэдээллийг өндөр нууцлалтай хадгалдаг учир татвараас зайлсхийсэн, хууль бус орлогоо нуун дарагдуулах эсвэл бүр татварын таатай орчинг нь ашиглаж бизнесийнхээ үйл ажиллагааг хэвийн явуулахыг хүссэн зэргээр янз бүрийн ашиг сонирхолтой иргэд оффшор бүсэд аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос мэдэгдэж байгаагаар монголын 43 иргэн, аж ахуйн нэгж үүнд хамаардаг. Эдгээрээс төрийн албанд ажиллаж байсан болон төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилласан тэдгээрийн хамаарал бүхий 23 хүнийг АТГ газраас шалгаж эхлээд байгаа. Тэгвэл яг эдгээр 23 хүн болон тэдгээрийн хамаарал бүхий хүмүүст зориулсан тоолуур өнөөдрөөс эхлэн гүйж эхэллээ. 

Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль  өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон.

Тус нэмэлт өөрчлөлтөөр хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан болон тэдгээрийн хамаарал бүхий этгээд оффшор бүсэд мөнгөн хөрөнгө байршуулах, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглосон.  Хууль батлагдан гарсантай холбогдуулан оффшор бүс нутгийн жагсаалтыг Засгийн газраас тогтоох хуулийн заалттай.

Энэ хүрээнд 2017 оны наймдугаар сарын 31-ний Засгийн газрын 244-р тогтоолоор оффшор бүс нутгийн жагсаалт болгож 49 орныг баталсан. Энэ тогтоол Авлигатай Тэмцэх Газарт аравдугаар сарын 04-ний өдөр албажиж ирсэн.

Уг өдрөөс хойш оффшор бүс нутагт мөнгөн хөрөнгө байршуулсан, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн бол 3 сарын дотор холбогдох арга хэмжээг авах ёстой. Энэ хугацаа нэгдүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болсон юм. Өөрөөр хэлбэл оффшор бүс дэх үйл ажиллагааг 2018 оны 1 дүгээр сарын 4-ний дотор энэ бүс нутагт  хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан болон тэдгээрийн хамаарал бүхий этгээд оффшор бүсэд мөнгөн хөрөнгө байршуулсан, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, бол дансаа хаалгах, үл хөдлөх хөрөнгөө худалдах, захиран зарцуулах эрхээ бусдад шилжүүлэх ёстой. Улмаар энэ сарын 04-ээс  хойш 30 хоногийн дотор АТГ-т мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэй. Нэг үгээр энэ хугацаа ирэх хоёрдугаар сарын 4-ний өдөр дуусгавар болно гэсэн үг. 

Тэгээд оффшор данстнууд  ирэх сарын 4-ний өдрийг хүртэл  хугацаанд оффшор дансаа хаалгасан тухайгаа АТГ-д мэдэгдэх ёстой. Энэ хууль  оффшорт данстай хүний хамаарал бүхий этгээд буюу эхнэр, нөхөр, тэдний төрсөн ах, дүү болон гэр бүлийн гишүүн цаашлаад нэгдмэл сонирхолтой этгээд орж байгаа юм. Нэгдмэл сонирхолтой этгээд гэдэгт бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа хувь эзэмшигчдийг хамруулах тухайн хуульд заасан байгаа юм. .Тэгэхээр эдгээр хүмүүс гурван сарын хугацаанд оффшор бүс дэх 49 улсад данс болон эд хөрөнгө эзэмшдэг бол энэ асуудлаа цэгцлээд энэ нэг сарын хугацаанд АТГ-д мэдэгдэж бүртгүүлэх ёстой. Тэгэхээр ирэх сарын 4 гэхэд хэчнээн эрхэм оффшор дансаа хаалгасан тухай мэдээлэл олон нийтэд хүрэх нь. 

Харин оффшор бүсэд нэмж хамруулсан 15 улсад данс эзэмшигч иргэд ирэх дөрөвдүгээр сар гэхэд оффшорын асуудлаа цэгцлэх шаардлагатай. Хуульд заасны дагуу үгүй бол хуулийн хариуцлага хүлээж албан тушаалаа хүлээлгэн өгөх ёстой. 
 

П.ГОО

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2018-01-06 04:37:28
    ИЙМ ҮЛГЭРИЙГ 27 ЖИЛ СОНСЛОО ДОО...
  • 11 2018-01-05 06:49:44
    зураг хөргийг нь эхнэр, хүүхдүүдтэй нь тодорхой зарлахаар нэг юм хөдөлж магад наадуул чинь
  • Zurag horogtei ni grgaj tawiachee 2018-01-05 02:20:57
    Naad nohduudee ner ustai zurag horogtei ni gargaj tawih zag ni bolson yum bish uu !!!