МУГЖ В.Долгор таалал төгсчээ

Монголын ард түмэн “Хүүхдийн дууны Долгор” хэмээн нэрийдсэн МУГЖ В.Долгор гуай 91 насандаа таалал төгсчээ.

Монголчууд бидний амьдралд бүтэн нэг жаран дуулагдсаар ирсэн “Маамуу нааш ир” дууг анх дуулж, ард түмэнд хүргэсэн хүн нь МУГЖ В.Долгор юм.

Тэрээр "Маамуу нааш ир" дууны 61 жилийн түүхэнд тайзнаа 3000 гаруй удаа дуулсан байдаг.  Нэгэнтээ “Би 1940-өөд оны хүүхэд. Тэр үед хүүхдийн дуу их ховор байснаа 1950-аад оноос хүүхдийн дуу зохиох нь харьцангуй олон болсон. Үүний нэг жишээ нь миний багш Д.Лувсаншарав 1956 онд “Маамуу нааш ир” дууг зохиосон. Тухайн үедээ намайг өрөөндөө дуудаад зохиосон дуунуудаа надад сонсгосон. Тэр дуунуудыг би маш их хүндэтгэлтэйгээр хүлээн авч дуулсан юм. “Алтан хараацай”, “Манай цэцэрлэг” зэрэг 10 гаруй дуу байсан. Үүний дотроос хамгийн удаан дуулагдаж байгаа  нь “Маамуу нааш ир” байгаа юм. Үе үеийн хүүхдүүд хэлд, хөлд орохтойгоо зэрэгцээд л энэ дууг дуулдаг. Тэгэхээр хүүхдийн дууны цагаан толгой гэж хэлж болно” хэмээн "Маамуу нааш ир" дууныхаа тухай  сэтгэгдлээ хуваалцсан нь бий.

Ийнхүү үе үеийн хүүхэд багачуудын эчнээ танил болсон эрхэм хүн та бурхны орондоо тайван нойрс доо.

Буурал уран бүтээлчийн ар гэрийнхэн, үр хүүхдэд гүн эмгэнэл илэрхийлье.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • С.Энхжаргал 2018-01-08 07:28:55
    Ум мани бад ми хум.
  • хүндлэл 2018-01-05 17:42:24
    таний дуу мөнхөд дуулгадаж алдар нэр тань од мэт гялалзах болно энхжингийн орноо тайвин зорь доо ум аа хум базар гүрү бадма сэди хум ум ма ни бад ми хум
  • ЗОЧИН 2018-01-05 09:02:46
    Та минь эх дэлхийнхээ алтан хөрсөнд амгалан тайван нойрс доо,УМ САЙН АМГАЛАН БАЙХ БОЛТУГАЙ
  • zoshin 2018-01-05 08:11:51
    saihan nasaljee ym maani badnihym
  • зочин 2018-01-05 06:38:23
    УМ МАНИ БАД МИ ХУМ
  • зочин 2018-01-05 05:47:47
    91 настай гэмээргуй цоглог хун байсан даа
  • ЗОЧИН  2018-01-05 05:45:10
    УМ САЙН АМГАЛАН БАЙХ БОЛТУГАЙ ХҮҮХЭД ШИГ ДУУТАЙ БОЛОХООР НЬ АНУУХАН БАЙНА ДАА ГЭЖ БОДОЖ БАЙСАН ЮМ УМ МА НИ БАД МИ ХУМ