Алтанбулаг, Замын-Үүдийн хилийн боомтыг өргөтгөнө

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Дорноговь аймгийн  Замын- Үүдийн хилийн боомтыг өргөтгөн шинэчлэхээр болжээ.

Алтанбулагийн боомтыг шинэчилснээр орох чиглэлийн гурван эгнээ найм, гарах чиглэлийн дөрвөн эгнээ 15 болох юм.

Замын-Үүд хилийн боомтоор  одоо нэг цагт 900 зорчигч, 100 зорчигч тээврийн хэрэгсэл, долоон ачаа, тээврийн хэрэгсэл нэвтэрдэг бол өргөтгөснөөр цагт 2700 зорчигч, 500 зорчигч тээврийн хэрэгсэл, ачаа тээврийн 35 хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.