Цагаан сарын үзэсгэлэн худалдаа нээгдлээ

Монгол түмний их баяр Цагаан сарын бэлтгэл шинэ он гарахтай зэрэгцээд эхэлдэг. Нийслэлчүүд Цагаан сарын үзэсгэлэн худалдаанаас сар шинийн бэлтгэлээ базаагаад сурсан төдийгүй ийнхүү эрт бэлтгэж бараа материал хямд байх үед зардлаа хэмнэх иргэд ч жил ирэх тусам олширчээ. 

Тэгвэл энэ жилийн сар шинэд зориулсан үзэсгэлэн худалдаа өчигдөр “Мишээл экспо”-д нээгджээ.

Энэ талаарх мэдээлэл болон ойрын өдрүүдэд нээгдэх Цагаан сарын үзэсгэлэн худалдааны мэдээллийг хүргэж байна.


"Цагаан сар-2018" үзэсгэлэн худалдаа




Сар шинийн баярыг тохиолдуулан “Глобал Ивэнт” компаниас энэ сарын 05-07-ны өдрүүдэд “Мишээл экспо”-д үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Экспод үндэсний үйлдвэрлэгчид болон бөөний худалдаа эрхлэгчид АНХДАГЧ ҮНЭЭР худалдаа хийж байгаа юм.

Үзэсгэлэн худалдаанд:

  1. Ууц, бууз, банш
  2. Үндэсний дээл, гутал, захиалга
  3. Ноос, ноолуур, нэхий дээл, булган шуба
  4. Цар таваг, Хөөрөг даалин
  5. Толгойн болон гоёл чимэглэлийг худалдаалж байна.


Буурлуудаа баярлуулах "БУЯН Дагуулсан- Цагаан САР" экспо



 

Цагаан сарын бэлтгэлээ эртхэн базаагаад авах боломжийг Буурлуудаа баярлуулах "Буян дагуулсан- Цагаан сар" нэгдсэн үзэсгэлэн худалдаа олгож байна. Тус үзэсгэлэн худалдаа нэгдүгээр сарын 08-14-ний өдрүүдэд Мишээл экспо төвд болох юм. Үзэсгэлэн худалдаадаанаас:

  • Тавгийн идээ
  • Цагаан идээ
  • Үндэсний дээл, хувцас
  • Хөөрөг даалин
  • Хантааз, бүс, малгай
  • Гарын бэлэг
  • Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн
  • Мах, махан бүтээгдэхүүн
  • Гэр ахуйн бараа
  • Хүнсний бүтээгдэхүүн зэрэг танд хэрэгтэй бүхий л зүйлсийг нэг дороос худалдан авах боломжтой.



Цагаан Сар бизнес өдөрлөг



Entreprenuer Moms Club нь бизнес эрхлэгч ээжүүд, бүсгүйчүүдээ дэмжих үүднээс гишүүдийн бие даасан БИЗНЕС ӨДӨРЛӨГ, Цагаан сарын бэлгийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдаа нэгдүгээр сарын 13-ны өдрийн 10.00-18.00 цагийн хооронд Их Монгол цогцолборын гуравдугаар давхарт болно.

Г.Зул


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-01-08 12:34:44
    nodnin suman gvngees boov avsan daraa n shvdlen nohoi ch daahgvi bna le
  • Дагдан 2018-01-08 11:23:51
    Бидний шүүмжлээд байдаг үйдэсний үйлдвэрлэгчийн эсгий таавчиг, арьсан хэлбэр муутай гутал, цүнх, түрийвч өнөөдрийн амьдралын бодит төрх, үгүйсгээд өөрчлөгдөхгүй...
  • өөгий 2018-01-07 04:36:32
    архи уух нь хувь хүний эрх хүний эрх битгий зөрчөөд байгаарай наад бүтээгдхүүн хийж байгаа улсаа сайн хяндаа
  • оогий 2018-01-07 04:32:00
    худалаа хуурамч бүтээгдхүүнээ болиороо барааний үнэ тэнгэрт хадсан бууз баншны мах нь цул бүлх байдаг ингэж ард иргэдийг хуурч болохгүй шүү хүмүүсээ маш сайн ш...
  • TSEEG 2018-01-07 03:50:50
    HEDEN TSAG HUTEL AJILLAKH YUM
  • Бат 2018-01-07 01:57:54
    Болоогүй байхад одоо авсан боов хатчихна биздээ
  • zochin 2018-01-06 14:06:04
    bayariin ved uym hyamdarch giigvvldeg uymy ulam nemeed chichreel zogsoj baidag shde