Э.Энх-Амгалан түрүүллээ
Увс аймгийн Тэс сумын харьяат, Самбо бөхийн ОУХМ, Монгол улсын начин Нямжавын Мөнхжаргалын нэрэмжит 256 бөхийн барилдаан боллоо. Барилдаанд Булган аймгийн Могод сумын харьяат, Бид монгол ХК, Булганхангай дэвжээний бөх, аймгийн заан Эрдэнэбилэгийн Энх-Амгалан 8 даван түрүүлж, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, Хилчин СХ, Монгол тамхи Со ХХК, Хантайшир дэвжээний бөх аймгийн хурц арслан Дамбын Тангад үзүүрлэв.

Их шөвөгт Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд дэвжээний бөх, аймгийн арслан Нямпүрэвийн Батсайхан, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, Булганхангай дэвжээний бөх, Алдар СХ, аймгийн арслан Дашзэвэгийн Амаржаргал нар шалгарсан байна. 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.