“Ромео, Жульетта
Хагас мянганы тэртээд бичигдэж, зуун зууны туршид хүн төрөлхтний аугаа их хайр сэтгэлийн билэг тэмдэг болон мөнхөрч хэн бүхний зүрх сэтгэлийг эзэмдэгч У.Шекспирийн алдарт “Ромео & Жульетта” бүтээлийг Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар 2015 онд шинэчлэн найруулж, үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тэгвэл "Ромео, Жульетта" сонгодог жүжгийг энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд УДЭТ-ын тайзнаа үзэгчдийн хүсэлтээр тоглохоор болсон байна. 

Жүжгийн гол дүр Ромеод залуу жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттад театрын залуу жүжигчин Г.Номуун  тоглох юм . 

Энэ бол Верона хот. Энэрэлгүй хорслын талбар. Капулетти, Монтекки гэх хоёр удмынхан эд баялаг, зэрэг зиндаа адил ч эртнээс нааш сөргөлдөж цусан өсөөр сүлбэлдэн цаг үргэлж дайсагнаж иржээ. Хорсол өвөрлөсөн хоёр гэр бүлийн хүүхдүүд болох Ромео, Жульетта хоёрын эмгэнэлт хайр шиг ийм гунигт түүх орчлон хорвоо дээр олон тохиохгүй биз ээ.
Эрх мэдэл, эд баялаг, нэр төрийн золиосонд ариун үнэнч хайрын гал дөл бөхсөн ч хүн төрөлхтний зүрх сэтгэлд мөнхийн гэрэлт бамбар болон ассаар үлджээ.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ! 2018-01-07 09:46:04
    Жүжгийг тоглодог болохоос жүжиг өөрөө тоглогддоггүй билээ!!!!