1962-1963 оны Феррари 38 сая ам.доллараар зарагдаж, рекорд тогтоожээ
1962-1963 оны загвар болох нэн ховорт тооцогддог Италийн дээд зэрэглэлийн спорт загварын улаан өнгөтэй Феррари 250 GTO машиныг Калифорни мужид дуудлага худалдаанд оруулжээ. Улмаар түүхэнд байгаагүй хамгийн их үнээр буюу 38 сая ам.доллараар зарагдсан байна. Америкчуудаас гадна гадаад улс орнуудын машины хоббитнууд дуудлага худалдаанд оролцож, нэлээд ширүүн өрсөлдөөнтэй явагдсаны эцэст Феррари 38 сая ам.доллараар зарагджээ. 1962-1963 оны загвар гэж хэлсэн нь ч учиртай аж.
 
1962 онд энэ загвар худалдаанд гарсаны дараа олимпийн алтан медальт тамирчин Хэнри энэ машинаар уралдаанд оролцож байжээ. Гэвч харамсалтай нь уралдаан ид дундаа орж байх үед тэрээр осолдож, амь үрэгдсэн байна. Эвдэрч сэг болсон энэ машиныг үйлдвэр рүү нь буцааж, 1963 оны загвар болгон дахин худалдаанд гаргасан аж. Түүнчлэн, энэ загварыг ердөө 28 ширхгийг л үйлдвэрлэж байсан юм байна. Эдүгээг хүртэл хамгийн өндөр үнээр зарагдсан машинаар 1954 оны Mercedes Benz W196 тодроод байсан бөгөөд өнгөрөгч оны долдугаар сард Их Британийн Лондон хотноо болсон худалдаагаар 30 сая ам.доллараар зарагдаж байжээ.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.