Эрдэнэтийн 51 хувь хаана явна вэ
Оны эхний өдрүүдэд “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал олны анхаарлын төвд байна. Монгол Улсын ганц саалийн үнээ гэгдэх энэ үйлдвэрийн 49 хувийг төр мэдэлдээ авч байгаагаа өнгөрсөн долоо хоногт олон нийтэд зарлав. Харин 49 хувийг эзэмшиж буй “Монголын Зэс” корпорациас “Засгийн газартай албан ёсоор ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.  Бид улстөрийн хугацаатай амлалтын золиос болж байна” хэмээн мэдэгдэв.

Хэрэв төр 49 хувийг мэдэлдээ авч байгаа бол Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн өмчит болох уу? Үгүй юм.

Учир нь “Эрдэнэт” үйлдвэрийн төрийн эзэмшилд “байсан” 51 хувийг гадны банкинд барьцаалж зээл авсан тухай эх сурвалжууд мэдээлдэг. Тодруулбал, “Жастын” гэх тодотголтой Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалж 140 сая ам.долларын зээл авсан тухай мэдээлэл 2013 онд ил болсон. Тодруулбал, “Жаст” группын ерөнхийлөгч Ш.Батхүүгийн Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан 109 сая ам долларын зээлийн батлан даалтыг гаргаж, нэг ёсондоо Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн өөрийн эзэмшдэг хувиа дэнчин болгож өгсөн байв. Тухайн үеийн захирал Ч.Ганзориг болон Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарын гарын үсгээр баталгаажсан уг батлан даалтын асуудал олон улсын арбитрын шүүхээр хэд хэдэн удаа орчхоод байгаа.
Шүүхийн шийдвэрээр Монголын “Эрдэнэт” үйлдвэр “Жаст”-ын зээлээс 51 сая ам.долларыг хүүтэй, хүүгийн алдангитай нь төлөхөөр болоод байгаа өнгөрсөн онд бичигдэж байв. Мөн шүүх ажиллагаанд зарцуулсан Өмнөд Африкийн “Стандарт” банкны үйлчилгээний хөлсийг нь төлөх аж.
Жастын” гэх тодотголтой Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалж 140 сая ам.долларын зээл авсан тухай мэдээлэл 2013 онд ил болсон. 

Хэрэв “Стандарт” банкны хохирлыг Монголын засгийн газар барагдуулж чадахгүй бол мэдээж 51 хувийг хураах нь тодорхой. Ингэснээр Эрдэнэт  Монгол-Африкийн хамтарсан үйлдвэр хэмээн нэрлэгдэх нь цаг хугацааны асуудал болоод байгаа юм.

Гэвч өнөөдөр Засгийн газар хийгээд Төрийн өмчийн хорооноос Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн тухай ам нээхгүй байна. Нэг үгээр нууцлаг хэвээр байна. 

 Эрх баригчид яаравчлан хувийн хэвшлийн эзэмшилд байсан 49 хувийг булаан “авсны” учир энд тайлагдаж магадгүй юм. Тэгэхээр Монголд байгаа 49 хувь биш гадаадын банкны барьцаанд байгаа 51 хувийг төр  хэзээ өөрийн мэдэлдээ авах асуудал анхаарал татаж байна.
 
П.ГОО
Оллоо.мн  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хэн  2018-02-27 16:30:06
    АТГ ажлаа хиймээр юм аа
  • Энэ хүмүүсийг ОУ-ын шүүхэд өгч шийдвэрлү 2018-02-01 22:35:10
    Стандарт банкинд төлөх өр нь Санжийн Баяр, Жастийн Батхүү, Ганзориг, Сугар нарын үгсэн хуйвалдаж хийсэн ажил учраас тэр мөнгийг Монголын засгын газар бус хувь
  • zochin 2018-01-09 07:30:22
    er ni bol bulhaatai avsan uu gevel tiim baih. gehdee chaddagaaraa huviin hevshlee bish tuhain ued shiidver gargasan turiin alban haagchdad hatiutslaga tootsoh h...
  • Er 2018-01-09 03:17:02
    Одоо л зөв бичиж бна. МАН 51%иа олж ир
  • Bi 2018-01-09 01:15:37
    Oroo ogohgv bgaa maluudiig yah ve
  • Зочин 2018-01-08 22:08:50
    51 хувиа олж аваагүй байж 49 хувь руу дайраад л. Бодвол бас л барьцаанд тавих гэж байгаа биз.
  • ХУВЬСГАЛ ХИЙЕ 2018-01-08 12:19:42
    60 ТЭРБУМЫН ЛУЙВАРЧДЫН ЗОЛИОС БОЛООД ДУУСЖЭЭ
  • яана даа, харамсаж байна 2018-01-08 11:14:51
    С. Баяр, Ганзориг, Сугар нарын гайгаар ЭРДЭНЭТээ алдхж байгаа юм уу? АТГ ажлаа хийдэгсэн бол авлигачид ийм их гай тарихгүй байсан шүү
  • ккк 2018-01-08 09:08:33
    Нямдорж одоо л орилж байх ёстой шүү дээ. Төрийн мэдлийн 51 хаа байна вээ гээл ....
  • зочин  2018-01-08 08:38:44
    Монгол оронд хууль алга хооссон, түрүүлж идэж ууссан нь чаддаг төр нийгэм болж ээ. Харамсалтай ... Ямарч гахай цадахаа мэддэг юм
  • zzzz 2018-01-08 07:35:20
    erdenetiin 49 bol anhknaasaa zohion baiguulalttai Battulga ELbegdorj luivar bsan.
    66.181.181.12
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-01-08 06:59:54
    Nuguu turd awhiig shaardaad bdag shudarga arduud yagaad tag bolchihwoo tag shuu
  • Өвгөн 2018-01-08 06:17:46
    Өмчөөс хүнийг дорд тавьж болох уу, ингэдэг нь үндсэн хууль гэдэг юм нь уу, тэгвэл тэр хувьсгал гэгч нь эд хөрөнгийнх байж, одоо хүний эрх чөлөөнийхийг ...
  • хулгайч хулгайчаа хамгаалнаа 2018-01-08 06:04:06
    хууль хэрэгжүүлдэггүй ХЗС-аасаа асуумаар байна Таны ивээлд байдаг энэ үйлдвэри йн 51хувийг барьцаанд тавьсан Батхүүтэй тооцоо хийгээч
  • ??? 2018-01-08 03:54:15
    Үндсэн хуулийн 16-р зүйлд: "Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайлан авахыг хориглоно" гэж заасныг төр засаг өөрөө зөрчиж байгаа юм биш үү????
  • Бат 2018-01-08 02:12:56
    Жаст Батхүү өрөө төлчихвөл болоо биш үү нэг иймэрхүү мэдээлэл олон жил явлаа одоо хэнд хэрэгтэй вэ
  • иргэн 2018-01-08 01:35:15
    пгоо малаа гарчигаа зев бич