Сургууль, цэцэрлэгийн дулааны алдагдлыг бууруулна
НИТХ-ын дарга С.Амарсайхан Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн сургууль цэцэрлэгүүдийн дулааны алдагдлыг бууруулах төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов. Тэрбээр төслийн хүрээнд дулааны алдагдалтай нийт 20 сургууль, цэцэрлэгийг завсарлахаас гадна нийслэлийн хөрөнгө оруулалтын бодлогын орчинг сайжруулахад анхаарна гэлээ.

Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь төслийн хоёрдугаар шатыг нийслэлийн хамгийн их хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн сургууль, цэцэрлэгийн дулааны алдагдлыг бууруулах, нийслэлийн хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийн бодлогын орчныг сайжруулах зорилгоор 2018-2021 оны 4 сая швейцарь франкийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр болжээ. Мөн нэмэлтээр төслийн хүрээнд барилгын шинэчлэн засварлах үйл ажиллагаанд зориулан нийслэлийн төсвөөс 2018 онд 1 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна гэж НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.