Улсын харцага Т.Баасанхүүд үүрд хадгалагдах цом гардуулав

Монголын ард түмэн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн  нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд  болсон. Долоо дахь жилдээ зохион байгуулагдсан шигшмэл хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат, Монгол Улсын харцага Төрөөгийн Баасанхүү анх удаагаа түрүүлж, Ерөнхийлөгчийн цомыг гардан авсан юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд түрүүлсэн Улсын харцага Т.Баасанхүүд өнөөдөр ЕТГ-ын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн нэрэмжит  үүрд хадгалагдах цомыг, Цом гардуулах тухай зарлигийн хамт дурсгажээ.

Дашрамд мэдээлэхэд, Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоор 2011 онд анх зохион байгуулагдаж байсан юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.