Хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулах асуудлыг хэрхэн хуульчлах вэ
Монгол Улсад нэг жилд 5000 орчим хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Үүнээс 3000 нь тухайн жилдээ нас барж байгаа гэсэн харамсалтай тоо баримт бий. Монгол Улсын шинээр тогтоогдож буй хавдрын бүтцийг үзвэл нийт хорт хавдрын 40 хувь нь элэгний анхдагч хавдар. Дараа нь ходоод, уушги, улаан хоолой, умайн хүзүүний хавдрууд гэсэн дараалалтай байдаг аж. Харамсалтай нь нийт хорт хавдрын 70 хувь нь хожуу буюу гурав, дөрөвдүгээр үе дээрээ оношлогддог байна.
Харамсалтай нь нийт хорт хавдрын 70 хувь нь хожуу буюу гурав, дөрөвдүгээр үе дээрээ оношлогддог байна.
Манай улсын хувьд ч хавдрын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Барууны орнуудад өвчлөл их тохиолддог ч нас баралт маш бага байдаг. Учир нь хавдрын эрт илрүүлэлтийг чанарын өндөр түвшинд хэрэгжүүлдэг учраас бодитой үр дүн гардаг юм. Тиймээс Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүллээ.

Хуулийн төсөлд Монгол Улсын иргэнийг элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах зохицуулалтыг тусгасан байна.

 Үүнд:

-40, түүнээс дээш насны, элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд  1-2 удаа;

-40, түүнээс дээш насны иргэнийг ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1 удаа;
-30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд 1 удаа;

-50, түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1 удаа, бүдүүн,  шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд 1 удаа.
Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн 96 хувь буюу дийлэнх нь 30-аас дээш насны эмэгтэйчүүд өвдөж байгаа бол элэгний хорт хавдраар 40-өөс дээш насны элэгний вирусийн халдвартай хүмүүс, ходоодны хорт хавдраар 40-өөс дээш насныхан хамгийн их өвдөж байна. 
Хавдрын байдлаас хамаарч хорт хавдарт өртөж буй нас харилцан адилгүй байна. Тухайлбал, умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн 96 хувь буюу дийлэнх нь 30-аас дээш насны эмэгтэйчүүд өвдөж байгаа бол элэгний хорт хавдраар 40-өөс дээш насны элэгний вирусийн халдвартай хүмүүс, ходоодны хорт хавдраар 40-өөс дээш насныхан хамгийн их өвдөж байна. Иймд умайн хүзүүний хорт хавдрын тухайд 30-аас дээш насны эмэгтэйчүүдийг, элэгний хорт хавдрын тухайд элэгний вирусийн халдвар тээгч болон 45-аас дээш насны хүмүүсийг, ходоодны хорт хавдрын тухайд 40-өөс дээш насны бүх хүнийг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулахаар хуулийн төсөлд тусгасан байна.
Түүнчлэн хуулийн төсөлд хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэн бүрийг хуульд заасны дагуу хамруулах үүргийг эрүүл мэндийн байгууллагад,  үзлэг, шинжилгээ, оношилгооны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сан хариуцахаар тусгасан аж. Харин иргэн үзлэг, шинжилгээ, оношилгоонд товлолт хугацаанд хамрагдах үүрэгтэй байхаар, товлосон хугацаанд үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдаагүй иргэн дараагийн эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээний  болон нарийн оношилгооны зардлыг өөрөө хариуцдаг байхаар хуульчлахаар хуулийн төсөлд тусгажээ.  Харин хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд товлосон хугацаанд хамрагдаагүй даатгуулагчийн дараагийн эрт үзлэг, шинжилгээний болон нарийн оношилгооны зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхгүй байх хэдэн хэдэн заалтуудыг тусгасан байна.
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-01-09 15:26:47
    Хэрэгжээгүй шүү дээ . БЗД-ийн өрхийн эмнэлгүүд элэгний вирус илрүүлэх шинжилгээг оношлуур тасарсан гээд авахгүй бсан даа.
  • Бат 2018-01-09 02:10:10
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • билгээ 2018-01-09 01:43:51
    энэ тухайгаа TV FM ээр сайн суртчилгаа хийх хэрэгтэй