“Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх тухай хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 13.00 цагт болно. Хуралдаанаар сайд нар нэлээд олон асуудал хэлэлцэхээр товложээ. Тухайлбал, өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байсан ч хойшлуулсан "Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг бүрэн хориглох тухай" асуудлыг хэлэлцэх юм байна. Мөн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг нээлттэй хувьцаат компаний хэлбэрт шилжүүлж нийт хувьцааны тодорхой хэсгийг иргэдэд эзэмшүүлэх тухай хэлэлцэхээр товложээ.

Хуралдаанаар хэлэлцэх болон танилцах асуудлуудын дэлгэрэнгүй жагсаалтыг танилцуулж байна.
 
Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн
 
 
1.     Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг бүрэн хориглох тухай* Ө.ЭНХТҮВШИН
2.     Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай Г.ЗАНДАНШАТАР
3.     Төрийн өмчит зарим хуулийн этгээдийн талаар авах зарим арга хэмжээний тухай Г.ЗАНДАНШАТАР
4.     “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг нээлттэй хувьцаат компаний хэлбэрт шилжүүлж нийт хувьцааны тодорхой хэсгийг иргэдэд эзэмшүүлэх тухай* Г.ЗАНДАНШАТАР
5.     Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Н.ЭНХБОЛД
6.     Журам шинэчлэн батлах тухай (Цэргийн гэрээт алба хаах) Н.ЭНХБОЛД
7.     Консулын газар нээн ажиллуулах тухай Д.ЦОГТБААТАР
8.     Монгол Улсын Засгийн газар ХБНГУ-ын Франкфурт хот дахь сэргээн босголтын банк хоорондын нэмэлт зээлийн хэлэлцээрийн тухай (Дарханы ДЦС) Ч.ХҮРЭЛБААТАР
9.     “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршилын тухай” УИХ-ын тогтоолын төсөл Ц.НЯМДОРЖ
10.   УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлан боловсруулсан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт Ц.НЯМДОРЖ
11.   УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачлан боловсруулж Засгийн газрын санал, дүгнэлт авахаар ирүүлсэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Ц.НЯМДОРЖ
12.   Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарын санаачлан боловсруулсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт Ц.НЯМДОРЖ
13.   Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл (Азийн авто замын сүлжээгээр авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай) Ж.БАТ-ЭРДЭНЭ
14.   Малын эрүүл мэнд үндэсний хөтөлбөр батлах тухай Б.БАТЗОРИГ
15.   Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай (Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт “Амьтан , ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд экспортын гэрчилгээ олгох журам”) Б.БАТЗОРИГ
16.   Бусад асуудал* У.ХҮРЭЛСҮХ
 Танилцуулах асуудал
17.   Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын гадаад томилолтын тухай Г.ЗАНДАНШАТАР
18.   Батлах хамгаалахын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар Н.ЭНХБОЛД
19.   Гадаад харилцааны сайд Давосын чуулга уулзалтад оролцох талаар Д.ЦОГТБААТАР
20.   “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх этгээдтэй байгуулах гэрээний төслийн хэлэлцээний явцын тухай Ж.БАТ-ЭРДЭНЭ
21.   Танилцуулга Б.БАТЗОРИГ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ард 2018-01-18 15:42:08
    юун цагаачид хүлээж авах бэ цагаач нэрээр хятдуудыг оруулж ирэх гээ юу
  • ЗОчин 2018-01-10 03:22:21
    ЭТТолгойн хувьцааг амь оруулах хэрэгтэй. Эрдэнэтийг ч гэсэн хувьцаа болгож өгвөл танай ЗГазрын гавъяа болно. Ард түмэн мартахгүй шүү...
  • Эрка 2018-01-10 00:39:03
    Энийг л хийх естой. Чадвал баатар болно Хурлээ
  • ИРГЭД 2018-01-09 12:58:19
    ТЭГЖ ЧАДАХ ЮМ БОЛ МАН ДАХИН СОНГОГДОНО ШҮҮ ГЭХДЭЭ ХОЁРЫН ХООРОНД ҮНЭРЛҮҮЛЭХ ТӨДИЙ ЮМ БАЙВАЛ ХАРИН Ч ЭСРЭГЭЭРЭЭ НӨЛӨӨЛНӨ БАЙХ ШҮҮ
  • иргэн 2018-01-09 12:20:23
    51 хувиа тавьж туучихаад юугаа хуваарилах гээд байнаа