С.Ганзориг: Оюуны өмчийг зөрчиж буй зохион байгуулалттай бүлэглэл бий болсон
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын газрын оюуны өмчийн хяналтын улсын байцаагч С.Ганзоригтой ярилцлаа.

-Монгол Улсад оюуны өмчийн хяналт, хяналтын тогтолцоо ямар түвшинд байна вэ?

-Оюуны өмчийн газар хяналтын үйл ажиллагаа явуулахдаа Патентийн тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарагдах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хууль гэсэн гурван хуулийг баримталж ажилладаг. Хууль болон Оюуны өмчийн хяналтын улсын байцаагчийн дүрэм, журмаар зохицуулж ирсэн. Өнгөрсөн оноос  Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх хуулиар хариуцлага оногдуулж байна.

-Оюуны өмчийг зөрчсөн зөрчлүүдэд ямар хариуцлага хүлээлгэхээр Зөрчлийн хуульд заасан байдаг вэ?

-Зөрчлийн хуулийн дагуу Оюуны өмчийн хяналтын улсын байцаагч нийтдээ 28 заалт хянахаар байгаа. Үүнээс барааны тэмдэг, газарзүйн  заалтын тухай хуулийн хяналт, патент, зохиогчийн эрх болон түүнд хамаарах хуулийн дагуу хянахаар заасан. Эдгээр хуулийн дагуу ирсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэж байна.
Уран бүтээлчдийн олон хоног хөдөлмөрлөж буй бүтээлийг facebook-ээр олон нийтэд цацаж хүний хөдөлмөрийг хулгайлж байна. IPTV-д тавигдсан уран бүтээлүүдийг энгийн хэрэглээний тоног төхөөрөмж ашиглаж интернет орчинд байршуулж хүний хөдөлмөрийг үгүй хийж байна. Иргэдийн сэтгэлгээг өөрчлөх шаардлагтай байна. 
-Нийтлэг зөрчлүүд ямар зөрчлүүд дээр гомдлууд ирж байна вэ?

-Зохиогчийн эрх болон барааны тэмдэгийн тухай хуулийг зөрчлүүдтэй холбоотой гомдлууд ирж байна. Зохиогчийн эрхийн болон бидний ярьдаг лого, эмблемтэй холбоотой зөрчлүүд дийлэнх хувийг эзэлдэг. Тухайлбал, барааны тэмдэгтүүдтэй холбоотой зөрчил нь хэрэглэгчийн төөрөгдөлд оруулах зорилготой бусад барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг нэрийг нь дуурайлгах байдлаар хуулийн зөрчлүүд гарч байна. Тухайн байгууллага, иргэн өөрийн барааны тэмдэгтээ олон удаагийн реклам зар сурталчилгаа, маркетинг ашиглаж, олон нийтэд танил болгосон. Тухайн барааны тэмдэгтээ олон нийтэд сурталчилж байна гэдэг нь эргээд оюуны өмчдөө хөрөнгө оруулалт хийж байгаа хэлбэр л дээ. Нэг үгээр тодорхой цаг хугацаа хүч хөдөлмөр орсон. Маркетингаар дамжиж барааны тэмдэгт лого үнэ цэнээ өсгөсөн байдаг. Мэдээж дагаад чанарын асуудал яригдана. Гэтэл иргэд, ААН байгууллагын эзэмшиж байгаа сав баглаа боодол, барааны тэмдэг, лого, эмблем нэрийг  зөвшөөрөлгүй ашигладаг. Сүүлийн үед дээрхтэй холбоотой зөрчлүүд цахим орчинд ихээхэн гарах хандалагтай байна.  Хүний нүдэнд дассан олон жил хэрэглээндээ хэрэглээд сурсан нэр шошготой бараа бүтээгдэхүүнийг хуулбарлан ижил нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ашиглаж тохиолдолууд маш их гарч байгаа тэр энэ гэж эхлэх арга алга.

Мөн Зохиогчийн эрхийг зөрчлүүд ихээр гарч байна. Тухайн бүтээлийг гаргах эрхийг аль нэг телевиз авчихсан байхад түүнийг нь хуулбарлаад олон нийтэд түгээдэг. Нэг үгээр Сошиалаар оюуны өмчийн бүх төрлийн зөрчил гарах боломж нээгдээд байна. Уран бүтээлчдийн олон хоног хөдөлмөрлөж буй бүтээлийг facebook-ээр олон нийтэд цацаж хүний хөдөлмөрийг хулгайлж байна. IPTV-д тавигдсан уран бүтээлүүдийг энгийн хэрэглээний тоног төхөөрөмж ашиглаж интернет орчинд байршуулж хүний хөдөлмөрийг үгүй хийж байна. Иргэдийн сэтгэлгээг өөрчлөх шаардлагтай байна. 

-Эдгээр зөрчлүүдэд ямар хариуцлага оногдуулдаг вэ?

-Зөрчлийн хуулийн дагуу зохиогчийн эрхийг зөрчсөн хувь хүнийг 500 мянган төгрөг, хуулийн этгээдийг 5 хүртэлх сая төгрөгөөр торгоно. Барааны тэмдэг патентын хуулиар хувь хүнийг 300 мянга төгрөг, гурав сая хүртэлх төгрөгийн торгуулийн арга хэмжээтэй. Мөн тухайн зөрчилтэй үйл ажиллагаа зогсоож, хохирлыг барагдуулах, зөрчил гаргахад ашигласан эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг хураах, хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураах, нөхөн төлбөр авах хууль зүйн заалттай.

-Бусад улс орнуудтай харьцуулахад манай улсын хувьд Оюуны өмчийг хамгаалах тал дээр хууль эрх зүйн орчин хэрхэн бүрдсэн байдаг вэ?

-ОУ-ын 15 гэрээнд нэгдсэн. Үүнийг дагасан гурван хууль хэрэгжээд явж байгаа. Хууль эрх зүйн хувьд боломжийн түвшинд хүрсэн. Мэдээж одоо хэрэгжүүлж байгаа хуулиа сайжруулах шаардлага бол гарч байгаа. Иргэдийн оюуны өмчийн талаарх нийтлэг ойлголт зөвхөн зохиогчийн эрхийн хүрээнд түгээмэл байдаг. Гэтэл Оюуны өмчийн нэгэн салбар болох аж үйлдвэрийн өмчийн талаар тэр бүр мэдээд байдаггүй. Бид өдөр бүр л оюуны өмчөөр эрхийн хамгаалалт хийлгэсэн олон арван бүтээлийг өдөр тутмын хэрэглээндээ хэрэглэж байгаа. Хоол, хувцас, унаа гээд л хүний хэрэгцээг хангадаг бүхий л зүйл оюуны өмчийн  ямар нэгэн объектоор эрхийн хамгаалалт хийлгэж байдаг ингэж байж худалдаа арилжаанд гаргаж бидний хэрэгцээг хангах бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа юм.

-Оюуны өмчийн хяналтын алба хэдэн оноос эхэлсэн байдаг юм бэ? тус гурван хуулиас гадна Зөрчлийн хуульд заасан бусад  заалтаас дурдвал?

1999 онд Оюуны өмчийн хяналтын улсын дүрэм батлагдсанаас эхлээд оюуны өмчийн хяналтын тогтолцоо анх бий болж эхэлсэн байдаг. Зар сурталчилгааны тухай хууль, Банкины тухай хууль, Донорын тухай хууль, Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль, Монгол хэлний тухай хууль гэх мэт нийт 28 заалт бий.

-Жилд хэчнээн өргөдөл, гомдол хүлээн авдаг вэ?

-Өнгөрсөн оны хувьд оюуны өмчтэй холбоотой 117 гомдол ирсэн. Үүний дагуу  298 ААН, 400 гаран иргэн шалгагдсан.  Оюуны өмч гэхээр телевизээр харж, театрт үздэг бүтээлээс гадна бидний өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүнд орно. Өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүнтэй холбоотой зөрчлүүд дийлэх хувийг эзэлж байна. Тухайлбал “ОМО” вокны хуурамч савлагаатай боодолтой гаднаас оруулж ирж худалдаалах асуудал гарсан. Манай үндэсний үйлдвэрлэгч болох Таван богд компаний дэвтэр, Эрдэнэт хивсний загваруудыг ижил төсөөтэй байдлаар Хятад улсаас импортоор оруулж ирэн худалдан борлуулдаг. Мөн GP батарей, kangaroo гутлын тос гээд маш олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнтэй холбоотой зөрчлүүд гарч байна. Энэ тус компаниудын борлуулалт нөгөө талаар хэрэглэгчийг хохироож байгаа үйлдэл юм. Өргөдөл гомдлын дагуу “Нарантуул” захаар шалгалт хийгээд бараа бүтээгдэхүүн хураадаг. Гэвч хариуцах эзэн тодордоггүй. Нэг ёсондоо зохион байгуулалттай зөрчлийн бүлэглэл бий болсон. Үүнээс үүдэн барааг борлуулах эрхтэй компанид хохирол учирдаг. Манайх бол оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгдсэн түүнийг өмчилсөн,  эрх эзэмшиж байгаа иргэн, ААН-ийг бизнесийн хамгаалалтыг л хийж өгч байгаа байгууллага.
Мөн гаалийн байгууллагатай хамтаран баталсан журам, санамж бичгийн хүрээнд гаалийн  хил дээр тавих хяналтыг сайжруулж холбогдох мэдээллийг оюуны өмч өмчлөг иргэн, ААН байгуулага өгч зөрчлийг тодорхой  хэмжээнд зогсоож байгаа.
Хэрэв тухайн веб сайт нь холбогдох хаяг холбоо барих утасны дугаараа байршуулаагүй бол тухайн эзэмшигчид мэдэгдэл өгөлгүйгээр хандалтыг хязгаарлаж байгаа.

-Иргэдийн хувьд бид хуурамч бүтээгдэхүүн худалдан авалтаас үүдэлтэй гэх гомдол ирүүлэх  үү?

-Үгүй. Үүнийг ШӨХТГ хүлээж авна. Оюуны өмчийн байцаагч хэрэглэгчийн гомдлыг хүлээж авах боломжгүй. Манай байгууллагын зүгээс оюуны өмчийг өмчлөгч эзэмшигчийн ирүүлсэн гомдлыг шалгаж шийдвэрлэж байдаг.

-Сүүлийн үед сэтгүүлчдийн хувьд цаг тутамд Оюуны өмчийн зөрчилтэй асуудалтай тулгарч байна. Мэдээллийн сайтуудтай гомдлууд ирж байна уу?

 -Мэдээний редакцгүй хүний бэлтгэсэн мэдээ мэдээллийг хуулж тавиад үйл ажиллагаа явуулдаг сайтуудтай холбоотой хэд хэдэн гомдол ирсэн. Гэвч эдгээрийн зарим нь Зохиогчийн эрхийн хуулийн дагуу бүтээлч үйл ажиллагаа бус цаг үеийн шинж чанартай байдаг. Цаг үеийн тухайлбал, чуулганы мэдээллийг хуулбарлан тавилаа гэх асуудал зохиогчийн эрхтэй холбогдохгүй. Үүнийг зохиогчийн эрхийг зөрчсөн гэж авч үзэх боломжгүй. Сайтуудтай холбоотой гомдлыг Харилцааны холбооны зохицуулах газартай хамтарч шийдвэрлэж байгаа. Оюуны өмчийн газраас Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлах тухай ирүүлсэн албан ёсны мэдэгдэл, албан бичигт үндэслэн тухайн веб сайтын хандалтыг нэн даруй хязгаарладаг. Хэрэв тухайн веб сайт нь холбогдох хаяг холбоо барих утасны дугаараа байршуулаагүй бол тухайн эзэмшигчид мэдэгдэл өгөлгүйгээр хандалтыг хязгаарлаж байгаа.
 
 П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-01-10 04:33:44
    OYUNY UMCHIIN ERKHIIN ZURCHIL GEJI BOLDOGGUY YUM UU?
  • хуульч 2018-01-10 03:50:45
    Юун сүртээ юм бэ??? ХЭЗЭЭ ТА НАР МОНГОЛЧУУДЫНХАА ЭРХИЙГ ХАМГААЛЖ БАЙСАН ЮМ ??? ЮУН МАФИ ??? ӨМЧИЙН ҮХМЭЛ БАЙГУУЛЛАГА ТЭР АЯАРАА ГАДААДЫН ААН-ийн төлөөлөл шүү??...
  • Бат 2018-01-10 01:21:10
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм