Баянзүрх авто вокзал “Тэнгэр плаза” төврүү нүүлээ

Зутруухан нөхцөлд зүүн аймгийг зүглэдэг байсан иргэд энэ сарын 08-наас эхлэн Офицеруудын ордны тойргийн дэргэдэх “Тэнгэр плаза” дахь Баянзүрх зорчигч тээврийн шинэ төвөөр үйлчлүүлж байна. Эндээс Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Дорноговь аймгийн Замын Үүд сум, БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг юм.

Зай талбай томтой, үйлчлүүлэгч нь унаагаа хүлээх хүлээлгийн өрөөтэй, дэргэдээ хүний хэрэгцээний үйлчилгээтэй гээд хуучнаас олон давуу талыг энд бүрдүүлж чаджээ. Баянзүрх авто вокзал буюу хуучин төв нь дэргэдээ авто оношилгооны төвтэй учраас машин нь багталцдаггүй, том оврын автобус эргэх зай талбай багатай, иргэд суух хүлээх зай талбай хүрэлцдэггүй байсан юм. Үүнийг цэгцлэх зорилгоор Авто тээврийн үндэсний төвөөс иргэдэд үйлчлэх стандарт бүхий Зүүн вокзалыг ийнхүү шинээр төвхнүүлжээ. Тасалбараа захиалж байгаа зорчигчид, автобусны жолооч нарын хувьд шинэхэн байр нь тав тухтай, хүлээлгийн өрөөтэй болсонд нь олзуурхаж байв. Нялх нярай хүүхэдтэй ээжүүдэд зориулж живх солих өрөө, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тухтай цайлах булан гаргажээ.

Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тэргүүн дэд захирал Ж.Эрдэнэбаатар "Өнөөдөр 08.00 цагаас эндээс анхны автобусууд хөдөллөө. Хуучин вокзал зай талбай муутай иргэдэд үйлчлэхэд хүндрэлтэй байсан бол иргэд тухтай, стандартад ойртсон орчинд сэтгэл хангалуун үйлчлүүлж байна. Цаашдаа үйлчилгээгээ сайжруулах тал дээр төлөвлөсөн ажил нэлээн бий. Тэнгэр худалдааны төв дээрх хувийн худалдаа үйчилгээг авто буудлынхаа үйл ажиллагаатай уялдуулах юм байна гэдгийг харж байна. Бид энэхүү шинэ вокзалынхаа тухай мэдээллийн зүүн аймгийнхандаа өгсөн. Амралтын өрөө, стандартын дагуу хүлээлгийн танхимтай. Цаашид тасалбарыг АТМ машинаас бичдэг, лавлагаа авдаг болох шинэ үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна" гэлээ.

Эх сурвалж: АТҮТ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-01-10 04:40:17
    ТА НАР ТӨВӨӨСӨӨ ХОЛДУУЛАХ БИШ УЛАМ Л ОЙРТУУЛАХ ЮМ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ АВИЛГАЧ ДАА. БАС Л НЭГ ГАРЫН ОБЬЕКТИЙГ ТҮРЭЭСЛЭЖ МӨНГӨ УГААЖ БАЙНА УУ НОВШНУУД АА
  • zochin  2018-01-10 03:24:40
    hotiin zahad bairlah baihad hotiin tov ruu oruulj irj tugjrel uusgeed deer ni mashin avtobusnuud ni orj garch chadahgui zai bagatai signaldaad l ...