Г.Номуундарийн өмгөөлөгч мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдлуудын тойм.

09:00 цагт:
НИТХ-ын тэргүүлэгчид НЗДТГ-ын А танхимд хуралдана.

09:00 цагт:  Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт болно. Хаана: НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙГ ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТ АРГАЗҮЙН ТӨВ.

09:30 цагт: "Bloomberg TV Mongolia" телевиз 2018 оны эхний форумаа "Утаагүй Улаанбаатар" сэдвээр хийнэ.  Blue Sky зочид буудлын Diamond Hall танхимд.

09:30 цагт: Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүдийн хамт СХД-ийн Баянхошуунд Агаарын бохирдлын асуудлаар Боловсруулсан түлшний үйлдвэр, Баянхошууны дэд төв болон СХД-ийн гуравдугаар амбулаторийн үйл ажиллагаатай танилцана.

10:00 цагт: Хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх "Жорлонгоо өөрчилье" төслийн багийнхан Сүхбаатар дүүрэгт ажиллана. 10 цагаас 17 цагийн хооронд дүүргийн иргэний танхимд болно

11:00 цагт: 2016.01.01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн татварын нэмэгдэл, бензиний үнийн өсөлт, түүнийг дагасан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, суурь үнэ, инфляцын өсөлт, Утаа, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар АН-аас УИХ-ын дарга, Ерөнхий сайдад "Шаардлага" хүргүүлэхээр болжээ. Энэ талаар Төрийн ордны А танхимд АНын удирдлагууд,  намын бүлгийн гишүүд хэвлэлийн бага зарлалаа.

11:00 цагт: МҮЭХ-ноос цаг үеийн асуудлаар шуурхай хэвлэлийн бага хурал хийнэ.

12:00 цагт: Нийслэлийн цагдаагийн газраас өнгөрсөн онд нийслэл хотод бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө. Хэвлэлийн бага хурал ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд зохион байгуулагдана.

12:00 цагт: Г.Номуундарь охины өмгөөлөгч Булгамаа, Чулуунцэцэг болон хүчирхийллийн эсрэг төрийн бус байгууллагын төлөөллүүд Өдрийн сонины Асуух  эрхийн танхимд мэдээлэл хийнэ.

14:00 цагт: Төрийн байгуулалтын байнгын хорооноос эрхлэн"Их жанжин Д.Сүхбаатар" танхимд "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн асуудал, туршлага" сэдвээр Улсын Бага Хурлын гишүүд, 1992-1996 оны УИХ-ын гишүүд оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулна.

14:30 цагт: Бээжин-Улаанбаатарын галт тэргээр БНХАУ-д болсон 100 мянган долларын шагналын сантай олон улсын тэмцээн мөн Индонезийн Жакарта хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус тус түрүүлж, геннисийн дээд амжилт тогтоосон Монголын ой тогтоолтын академийн ихэр тамирчин ОУХМ Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар хүрэлцэн ирнэ.

"Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль"-ийн хэрэгжилттэй танилцах, салбарын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор салбарынхантай уулзалт зохион байгуулна. Уулзалтад БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа оролцоно. Холбогдох утас: 88989878

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.