С.Чинзориг: Тээгч эхтэй холбогдсон асуудлыг тусдаа бие даасан хуулиар зохицуулах хэрэгтэй

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн 18 дугаар зүйлд  тээгч эхтэй холбогдсон заалтыг оруулж өгсөн байгаа юм. 

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Чинзориг: Тээгч эхтэй холбогдсон асуудлыг Донорын тухай хуульд оруулах шаардлагагүй байх. Бие даасан, тусдаа хуулиар энэ асуудлыг зохицуулахгүй бол тээгч эхийн нийгмийн хамгаалалтай холбоотой маш олон асуудал яригдана. Энэ хуульд тусгаснаар зөвхөн хүүхэд тээхтэй холбоотой асуудлыг нээгээд орхиж болохгүй. Мөн тээгч эхтэй холбоотой энэ асуудал нь Донорын хуульд хамаарах уу? Мэргэжлийн хүн биш болохоор ойлголт муутай байна. Гэхдээ албан ёсны гэр бүлийн эсийг л ашиглах тухай асуудал яригдаж байгаа гэж ойлгож байна. Өөр хүний эс ашиглах асуудал биш биз дээ. Тэгэхээр энэ Донорын хуульд хамаарах уу? Тээгч эхийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдэхгүйгээр хүүхэд тээх тухай асуудлыг нээж өгөөд байна. Үүнийг заавал Донорын хууль оруулах шаардлага байна уу? Үүнийг үлдээгээд нөхөн үржихүй нийгмийн хамгаалалтай холбоотой тусдаа хуулиар зохицуулах хэрэгтэй гэсэн саналтай байна. 

Ажлын хэсэг: Тээгч эхийн асуудалтай холбогдуулан Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тухай хуулийг Н.Оюундарь нарын гишүүн боловсруулж байгаа. Донорын хуульд тодорхой заалтууд оруулж байж тэр нь дараагийнхаа хуулийг баталж гаргах суурь нь болно гэж үзсэн учраас тодорхой заалт, нэр томьёог оруулсан. 

П.ГОО

Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.